2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ
ОГНОО : 2016/09/01 УНШСАН: 6571

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрБоловсрол, Соёл,  Шинжлэх Ухаан, Спортын яамны 2016-2017 оны хичээлийн жилийн зорилт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Боловсролын газраас боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх,  байгууллагын менежмент, чадавхыг сайжруулах,  багш, хүүхэд бүрийг  хөгжүүлэх талаар дараах зорилго, зорилтуудыг дэвшүүлж байна.

Зорилго:  Боловсролын  чанар хүртээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулах,  бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар  багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх

Нэг. Боловсролын салбарт мөрдөж буй хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр: 

  1. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Боловсролын шинэчлэлийн талаар гаргасан хууль, тогтоомж, хүүхдийн эрх хөгжлийн талаар баримтлах олон улсын гэрээ хэлэлцээр, конвенцийн заалтуудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тогтоол, шийдвэр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас гаргасан захирамж, шийдвэр болон бусад эрх зүйн баримт бичгүүдийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах

Хоёр. Дээрх зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.

1. Сургалтын чанар хүртээмжийг сайжруулах

1.1. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 70.2%, Бага боловсролын хамран сургалтын цэвэр жинг 97.5%, суурь боловсролын хамран сургалтын цэвэр жинг 97.0%-д тус  тус хүргэх, сургууль завсардалтын индексийг 0,01% хүртэл бууруулна.

1.2. Сургуульд элсэхийн өмнөх насны хүүхдүүдийн хувилбарт сургалтад хамрагдалтын хувийг нэмэгдүүлж, сургуулийн өмнөх болон суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, эцэг эхийн оролцоог хангах, ээлжит хичээл бүрийн үр дүнг сайжруулахад чиглэсэн олон хувилбартай арга зүй технологийг дэмжих, түгээх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.


1.3. Боловсролын шинэчлэлийн үзэл баримтлалд үндэслэн багшийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, сургалт семинарыг үе шаттай зохион байгуулна.

1.4. Сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой сонгон шалгаруулах, удирдах ажилтныг бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

1.5. Насан туршийн боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тусгай сургуульд ажиллаж буй мэргэжлийн бус багш нарыг сургалтад хамруулан мэргэшүүлэх ажлыг зохион байгуулна.

1.6. 2016-2017 оны хичээлийн жилд  16 цэцэрлэг,  8 сургууль, бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор-1, спорт заал 1-ийг тус тус шинээр ашиглалтад оруулна.


2. Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дээшлүүлэх, эцэг, эхтэй хамтран ажиллах

2.1. Хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дээшлүүлж, хамрах хүрээ, чанарыг нэмэгдүүлэн хүүхдийн амьдрах ухааны чадварыг хөгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган эцэг эх, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагаанд суурилсан, сонгон, дугуйлан, секц, клубын үйл ажиллагааг дэмжиж ажиллана.  

2.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ЕБС, цэцэрлэгт үеийн найзуудтайгаа хамт суралцах санал санаачилгыг дэмжин суралцах тэгш боломж олгох ажлыг зохион байгуулна.

2.3. ЕБС-д суралцагчид  ажил мэргэжил, суралцах сургуулиа сонгох, элсэн суралцах бэлтгэлийг хангах талаар сургуулийн удирдлагаар дамжуулан эцэг  эх, багш, сурагчдад зөвлөгөө үзүүлнэ.

2.4. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг байгуулах үүсэл санаачилгыг дэмжин мэргэжил арга зүйн  удирдлагаар ханган ажиллана.

2.5. Сургууль, цэцэрлэгийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавин үнэлгээ өгөх, сонирхлын бүлгүүдийн оролцоог хангахад чиглэсэн сургууль, цэцэрлэгийн  зөвлөлийн эрх хэмжээ, чиг үүргийг бодитой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.

 


 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ