“Боловсрол” төгөлд шилдэг төгсөгчид “Дурсамж” бичил ой байгуулна.
ОГНОО : 2016/05/20 УНШСАН: 817

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Нийслэлийн Боловсролын газрын нэрэмжит  Боловсролтөгөлд шилдэг төгсөгчид Дурсамж бичил ой байгуулна.

Боловсрол төгөл нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байрлах 1,7 га талбай бүхий ногоон байгууламж болон өвөрмөц дэд бүтэцтэй сургалт, сурталчилгаа зохион байгуулах, танин мэдэхүйн цогцолбор төв болох юм. Уг төглийн 1,4 га  талбай нь ногоон байгууламж, 0,3 га талбай нь зам, сүүдрэвч, усан оргилуур, сандал, хөшөө бүхий дэд бүтэцтэй байхаар төлөвлөгдсөн. Энэхүү төгөл нь  Улаанбаатар хотын харьяа боловсролын байгууллагууд, тэдгээрийн багш, ажилтан албан хаагчид, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааны үр дүнд бүтээн байгуулагдана.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тогтвортой хөгжлийн боловсрол олгох, тэдэнд байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл, хандлага төлөвшүүлэх, Боловсрол төгөлийн бүтээн байгуулалтад тэдний хувь нэмрийг бодитойгоор оруулах зорилготойгоор Дурсамжтөгөлийг зохион байгуулах гэж байна.

Дурсамж дэд төгөл нь Боловсролтөглийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд жил бүрийн  Нийслэлийн ерөнхий боловсролын  сургуулийг  бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж байгаа  төгсөгчдийн нэрэмжит бичил ойн бүс   юм. Энэхүү бичил ой нь тухайн жилд ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байгаа төгсөгчдийн Эрдмийн баяр үйл ажиллагааны хүрээнд нийт төгсөгчид, болон  төлөөлөл  оролцож  Нэг сургууль- нэг мод   тарих  үйл ажиллагаа  болох юм. Мөн тарьсан модыг тусгай бар код бүхий шошгоор хаягжуулна.

Үйл ажиллагаанд: 105 сургуулийн шилдэг төгсөгч, сурагч солилцооны хөтөлбөрөөр ирсэн Солонгос улсын сурагчид оролцоно.

Хаана болох:  2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг    www.edub.edu.mn  Лавлах утас: 70113080, 99049512

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ