Ромео Жульетта уралдаан амжилттай болж өндөрлөв
ОГНОО : 2016/03/22 УНШСАН: 1346

 “Ромео, Жульетта хоёр” жүжгийн уралдаан амжилттай болж өндөрлөв

БСШУЯ, УДЭТ, НБГ хамтран драмын урлагаар дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авьяасыг нээж, гоо зүй, ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшилтэй, оюунлаг иргэн болгон хөгжүүлэхэд  зорилготойгоор  нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид У.Шекспирийн “Ромео, Жульетта хоёр” зохиолын сонгогдсон  хэсгээр жүжигчилсэн тоглолт бэлтгэж өрсөлдөн 16 сургуулийн 122 сурагчийн бүрэлдэхүүнтэй 10 баг шалгарч, эцсийн шалгаруулалтад оролцсон.

 Энэхүү уралдаанд оролцсон нийт хүүхдийг хамруулан СУИС-ийн багш, найруулагч  Б.Батнайрамдал “Ромео Жульетта” жүжгийг найруулан тавьж,  УДЭТ-ийн тайзан дээр 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11:00 цагт тоглосон бөгөөд энэхүү тоглолтын хүрээнд драм, сонгодог урлагийн талаар илтгэл, хэлэлцүүлэг, урлагийн ододтой уулзах, хүүхдийн урлагийн бүтээлийн үзэсгэлэн, телевизийн нэвтрүүлэг зэрэг сонирхолтой арга хэмжээг амжилттай зохион байгуулав.

Уралдаан үндсэн 2 үе шаттай явагдсан бөгөөд УДЭТ, СУИС, БСШУЯ, НБГ-ын төлөөллөөс бүрдсэн шүүгчид ажилласан юм.

Оролцсон багуудаас  

1 дүгээр байр: С.Доржпагма багштай Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль

2 дугаар байр: Ц.Алтанхуяг багштай Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль

3 дугаар байр: Т.Пүрэвсүрэн багштай Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль

Тусгай байр: Б.Цэвэл багштай Багануур дүүргийн 125 дугаар сургууль

Тусгай байр: Л.Оюунчимэг, Ш.Янжмаа багштай Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн багууд мөнгөн шагналаар шагнаж, өргөмжлөл олгосон байна.  

Нийслэлийн Боловсролын газрын “Хүндэт  өргөмжлөл”-өөр Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн хөгжмийн багш С.Доржпагма, “Хүндэт ажилтан” тэмдгээр Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн хөгжмийн багш Б.Цэвэл, “Шилдэг сурагч” алтан медалиар Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 10 авьяаслаг сурагчдыг шагнаж урамшуулав.

Шилдэг дүрийг бүтээж чадсан  Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн Ж.Тэмүүлэн, Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн Э.Өнөболд, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн Т.Одгариг нарыг СУИС-д шалгалтгүйгээр элсэн суралцах эрхээр шагналаа.  

 

Шинэ мэдээ