сургалтын менежерийн сонгон шалгаруулалт
ОГНОО : 2016/02/18 УНШСАН: 2427

Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн бага боловсролын

сургалтын менежерийн сонгон шалгаруулалт

2016.02.18

 

Нэг. Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Бага ангийн багш мэргэжилтэй
  2. Боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  3. Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан
  4. Бага боловсролын цөм хөтөлбөрийг удирдан хэрэгжүүлэх чадвартай байх

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэдийг Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс дээр 2016 оны 02 дугаар сарын 23 /Мягмар гараг/-ны өдрүүдийн 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд бүртгэнэ.

Гурав. Сонгон шалгаруулалтад орох иргэн дор дурдсан материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

 

1. Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/

2. Боловсролын дипломын эх хувь, хуулбарын хамт

3. Монгол улсын иргэний үнэмлэх, хуулбарын хамт

4. Багшаар ажиллах эрхийн үнэмлэх /www.itpd.mn цахим хаягаар шалгана./

5. Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 2 жилийн бичилтийн хуулбар

6. Шалгалтын хураамж 10000 төгрөг /бэлнээр/

 

            Дөрөв. Сонгон шалгаруулалт 2016 оны 2 дугаар сар 24 –нд болно. /Зохион байгуулагдах газар, цагийг бүртгэл дээр зарлагдана/

 

 

Лавлах утас: 98224005 /Ахлах мэргэжилтэн П.Өлзийтөгс/

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ