Багшаар ажиллах эрх олгох шалгалт
ОГНОО : 2016/02/04 УНШСАН: 1765

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад багшаар ажиллах эрх олгох шалгалтыг2016 оны 03 сард зохион байгуулахаар боллоо.

Шалгалтын бүртгэл 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн бүртгэлийн цахим хуудас shalgalt.itpd.mn хаягаар онлайнаар явагдана.

 

Шалгалтад дараах иргэд хамрагдана. Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэд

  • Гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан иргэд хамрагдана.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ