ЦЭЦЭРЛЭГИЙН АРГА ЗҮЙЧИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ОГНОО : 2016/01/14 УНШСАН: 1516

НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АРГА ЗҮЙЧИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

 

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшлах

боловсон хүчний нөөц, өрсөлдөөн дараалал ихтэй байдгаас үүдэн гарах сөрөг асуудлыг

шийдвэрлэхэд удирдлагуудад дэмжлэг үзүүлэх, сургалтын байгууллагыг чадварлаг боловсон хүчнээр ханган бэхжүүлж сул ажлын байранд ажиллах иргэнийг сонгон шалгаруулах зорилготой.

1.2. Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, Төрийн албаны тухай

хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Нийслэлийн Боловсролын газрын дүрэм”-ийн 3.1.5 дэхь заалт, Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 оны А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан, багшийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн нийслэлийн төрийн өмчийн 199, 202 дугаар цэцэрлэгийн арга зүйчийн сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэдийн бүртгэл

2.1. Сонгон шалгаруулалтад орох иргэдийг дүүргийн Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс дээр 2016 оны 01  дүгээр сарын 20-21-ний өдрүүдийн 09:00-12:00, 13:00-17:00 цагийн хооронд бүртгэнэ.

2.2. Сонгон шалгаруулалтыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагт 55 дугаар  сургууль дээр зохион байгуулна.

2.3 Тавигдах шаардлага:

  1. Сургуулийн өмнөх боловсролын  багш, арга зүйч мэргэжлээр төгсөж, бакалавр болон түүнээс дээш боловсролыг зэрэгтэй  эзэмшсэн байх

2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сүүлийн 5 жилд тасралтгүй багшаар ажилласан.

3. Мэргэжлийн дагуу, багш эцэг эхэд зөвлөгөө өгөх чадвартай, бага насны хүүхэдтэй ажиллах чадвартай

2.4. Сонгон шалгаруулалтад орох иргэн дор дурдсан материалыг бүрдүүлж өөрийн биеэр

бүртгүүлнэ.

1. Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/

2. Боловсролын дипломын эх хувь, хуулбарын хамт

3. Монгол улсын иргэний үнэмлэх, хуулбарын хамт

4. Багшаар ажиллах эрхийн үнэмлэх

5. Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 2 жилийн бичилтийн хуулбар

6. Ажил байдлын тодорхойлолт

8. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн тухай өргөдөл /Хаана, ямар орон тоон

дээр орохыг тодорхой тусгах/

 

Гурав. Сул ажлын байр

            199, 202 дугаар цэцэрлэг 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ