"Нийслэлийн багш-бидний бахархал" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөв
ОГНОО : 2016/11/24 УНШСАН: 1188

“Нийслэлийн багш-бидний бахархал” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон 700 багш сурган хүмүүжүүлэгчдэд Монголын хүүхдийн ордны  дугуйлангийн  авьяаслаг сурагчид урлагийн тоглолтоо сонирхууллаа.

Энэхүү үйл ажиллагааг “Зууны мэдээ”, ”Өнөөдөр” сонин, TV-10, MNC TV, ETV, OLLOO TV,  MNB TV-ээр сурталчилж  олон нийтэд мэдээлэл түгээн ажилласан байна.

 Нийслэлийн багшийн "Эрхэмлэх зүйл"

Багш би

            Алтан соёмбот тугандаа сүсэглэн

            Агуу хүчирхэг Монгол улсын төлөө

            Авьяас билэг эрдэм оюунаа дайчлан

            Ард түмний хойч ирээдүйг сурган хүмүүжүүлэхийг эрхэмлэнэ.

Багш би

            Өндөр төрийн минь сүлд ивээсэн

            Өнөд бадрах Монгол улсын төлөө

            Өөрийн цохилох зүрх  сэтгэлээ зориулан

            Өнөр түмнийхээ мэдлэг оюуныг хөгжүүлэхийг эрхэмлэнэ.

Багш би

            Баатарлаг өвөг дээдсийн өлгий болсон

            Баян Монгол улсын төлөө

            Бие сэтгэлээ зориулан       

            Бяцхан үрсийнхээ бүтээл туурвилыг дэлгэрүүлэхийг эрхэмлэнэ

Багш би

             Эх байгаль дэлхийн үзэмж төгөлдөр

             Энхрий Монгол улсын төлөө

             Эгэл биеэ зориулан

             Эрдэм боловсрол төгөлдөр, эрүүл Монгол иргэнийг өсгөж үмүүжүүлэхийг      

                                                          эрхэмлэнэ.            

Багш би

            Мөнх тэнгэрийн хүчин дор эвлэлдэн нэгдсэн

            Мөнхөд орших Монгол улсын төлөө

            Мэдлэг оюунаа дайчлан

            Хүнлэг, энэрэнгүй хойч ирээдүйг сургаж хүмүүжүүлэхийг эрхэмлэнэ.

Багш би

            Дуутай хууртай, дундаршгүй их өв соёлтой

            Дэлхийд  нэрээ дуурсгасан Монгол улсын төлөө

            Хүсэл мөрөөдөл, хүч оюунаа дайчлан

            Бүтээлч санаачилгатай хойч ирээдүйг сурган хүмүүжүүлэхийг эрхэмлэнэ

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ