НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДРИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
ОГНОО : 2016/11/24 УНШСАН: 2352
НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДРИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 150

 

НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДРИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

Бүгд Найрамдах Улс тунхагласны баяр-11 дүгээр сарын 26-ны нийтээр амрах баярын өдөр Бямба гарагт  тохиосонтой холбогдуулан уг өдрийг 11 дүгээр сарын 25-ны Баасан гарагийн ажлын өдөрт шилжүүлсүгэй.  

Монгол Улсын Ерөнхий сайд                                                      Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                                    Ж.МӨНХБАТ

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ