Гар зураг болон нийтлэл бичих уралдаан
ОГНОО : 2016/11/22 УНШСАН: 2129

"ХҮҮХЭД БИДНИЙ ХҮСЭЖ БУЙ НОГООН ИРЭЭДҮЙ-2016" ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ЗОРИЛГО:

Эко сургууль хөтөлбөрт нэгсдэн Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 сургуулийн сурагчдын дунд байгаль дэлхийгээ хайрлах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл хэрэгт хүүхдийн бүтээлээр дамжуулж олон нийтэд нөлөөлөх, сурагчдын авъяас чадварыг нээж, өөрийн оронд төдийгүй олон улсад таниулах, тэдний байгаль хамгаалахад оруулах хувь нэмрийг дэмжих, урам өгөхөд энэхүү уралдааны зорилго  оршино.

ХҮРЭХ ҮР ДҮН:

  • Эко сургууль хөтөлбөрт нэгдсэн Нийслэлийн хэмжээний 50 ЕБС-ийн сурагчдыг байгаль орчинд ээлтэй хандах, түүнийг хамгаалах, өөрийн хувь нэмрээ оруулах үйл хэрэгт уриалан дуудна.
  • Сурагчдын авъяас чадварыг нээж, бүтээлээр нь дамжуулан байгальд ээлтэй амьдрах зөв хандлагыг нэмэгдүүлнэ.
  • Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад олон нийтийн анхаарлыг хандуулна.

ХАМРАХ ХҮРЭЭ, УРАЛДААНЫ ТӨРӨЛ:

Уралдааныг Эко сургууль хөтөлбөрт хамрагдсан Нийслэлийн 50 ЕБС-д доорхи сэдвийн хүрээнд 6-9, 10-14 насны ангиллаар зохион байгуулна. Үүнд: 

Түвшин

Сэдэв

I-V ангийн сурагчид

Ойн гайхамшиг

VI-IX ангийн сурагчид

Ногоон ирээдүй надаас эхтэй

 

УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ:

Уралдааны шалгаруулалтыг дараах 3 үе шатаар зохион байгуулна. Уралдааны түвшин тус бүрт дараах байдлаар шилдэг бүтээлийг шалгаруулна.

Нэгдүгээр шатны шалгаруулалтад ирүүлэх бүтээлийн тоо заахгүй бөгөөд шалгаруулалтыг тухайн сургуулийн монгол хэлний багш нар 12 сарын 5-ны дотор хүлээн авч  2016 оны 12-р сарын 06-08-ны өдрийн дотор сургууль тус бүрээс шилдэг 2 бүтээлийг шалгаруулан Нийслэлийн боловсролын газарт электрон болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ. 

Дараагийн шалгаруулалтанд Нийслэлийн Байгаль орчин, болон Болосвролын газрын мэргэжилтнүүд, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр, Эко сургууль хөтөлбөрийн Үндэсний оператор байгууллагаас тус тус бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 2016 оны 12-р сарын 09 – 12-ны өдрийн дотор 50 сургуулиас ирүүлсэн 100 бүтээлээс шилдэг 30 бүтээлийг шалгаруулна. 2016 оны 12-р сарын 12 – 19-ны өдрийн дотор эцсийн шалгаруулалтыг хийнэ. Шалгаруулалтад 1-р байр 1, 2-р байр 2, 3-р байр 3, тусгай байр 4, нийт шилдэг 10 бүтээлийг шалгаруулна.

Уралдаанд шалгарч байр эзэлсэн шилдэг 30 бүтээлээр 2016 оны 12-р сарын 19-нд олон нийтэд танилцуулах зорилгоор үзэсгэлэн зохион байгуулна.Уралдаанд шалгарсан шилдэг 30 бүтээлээр 2016 оны 12-р сарын 19-нд олон нийтэд танилцуулах зорилгоор үзэсгэлэн зохион байгуулна.

 

УРАЛДААНД ИРҮҮЛЭХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

Уралдаанд ирүүлэх бүтээл нь:

  • Монгол орны ой, түүний дахин давтагдашгүй онцлог , байгаль орчин, цаг уур, монгол ахуй үндэсний уламжлал, ёс заншил, амьдралын хэв маягийг илүү тусгасан;
  • Монгол бахархалыг төрүүлэхүйц, хүүхдийн, чөлөөт сэтгэлгээ арга ажиллагааг эрхэмлэн дотоод ертөнцийг нь нээсэн;
  • Эх дэлхийгээ илүү сайн сайхан болгохын төлөөх эрч хүч, хүсэл тэмүүлэлийг төрүүлсэн;
  • Байгаль орчин,орон нутагтайгаа харилцан уялдаатай зохицон амьдрах арга замыг дэмжсэн;
  • Өөрсдийн ирээдүйг илүү сайхнаар цогцлоох боломж, итгэл найдварыг өвөрлөн шийдлийг эрэлхийлсэн байвал зохино.

Бүтээлд тавигдах техникийн шаардлага:

  • Бүтээлийн хэмжээ: Уралдаанд А2 /42х60/ хэмжээтэй ватум цаас болон зургийн зориулалтын цаасан дээр усан будаг, тосон харандаа /пастель/, өнгийн харандаа, гуашь /шороон будаг/ гэсэн зориулалтын материалаар зурсан байна.
  • Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр нягт нямбай өнгө дүрсийн нарийн хослолоор зохион зурагдсан байх бөгөөд ном сэтгүүл, сурах бичиг, зургийн цомгоос хуулбарласан буюу бусдын тусламжтайгаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй болно.
  • Уралдаанд оролцож байгаа сурагчид нь овог нэр, нас, хүйс, регистрийн дугаар, аймаг /хот/, сум /дүүрэг/, сургууль, анги, бүлэг, зургийн нэр, удирдсан багшийн овог нэр, багштай холбогдох утасны дугаар, буцах хаягаа компьютер дээр зөв бичиж 6х9 хэмжээтэй өнгөт цээж зураг, бүтээлийн агуулга санаа, зохиомж дүрслэлийн талаараа 50-100 үгт багтаасан тайлбарын хамт зарласан хугацааны дотор ирүүлнэ.
  • Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгох бөгөөд фото хуулбар зургийг зохион байгуулагчдын сан хөмрөгт зохиогчийн эрхтэйгээр үлдэнэ. Зургийг бусад хувь хүн, байгууллагад худалдах, шилжүүлэх, хэлбэрээр ашиглуулахгүй байх үүргийг зохион байгуулагч тал бүрэн хариуцах болно
  • Уралдаанд нэг хүүхэд нэг бүтээлээр оролцоно.

Уралдааны байр, шагнал урамшил:

Хүүхдийн зургийн уралдаанд ЕБС-ийн 6-14 насны сурагчид хамрагдах бөгөөд уралдааны шалгаруулалтыг 6-9, 10-14 насны ангилалаар явуулна.

  • 6-9 нас: Гранпри 1-р байр 1 сурагч /150.000 төгрөг, өргөмжлөл/.

    2-р байр 2 сурагч /100.000 төгрөг, өргөмжлөл/.

    3-р байр 3 сурагч /70.000 төгрөг, өргөмжлөл/.

  • 10-14 нас: Гранпри 1-р байр 1 сурагч /150.000 төгрөг, өргөмжлөл/.

    2-р байр 2 сурагч /50.000 төгрөг, өргөмжлөл/.

    3-р байр 3 сурагч /30.000 төгрөг, өргөмжлөл/.

     

    Уралдааныг санаачлагч байгууллага:

  • Байгаль орчин, аялал жуучлалын яам
  • Нийслэлийн байгаль орчны газар
  • Нийслэлийн боловсролын газар
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
  • Монгол орны UN-REDD ҮндэснийХөтөлбөр
  • “Тогтвортой Хөгжлийн Боловсрол” төсөл
  • Олон улсын Эко-сургууль хөтөлбөрийн оператор-Байгаль орчин мэдээлэл сургалтын төв




"
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ-АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ" НИЙТЛЭЛИЙН

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ЗОРИЛГО:

Эко сургууль хөтөлбөрт бүртгэлтэй Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд байгаль дэлхийгээ хайрлах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл хэрэгт хүүхдийн бүтээлээр дамжуулж олон нийтэд нөлөөлөх, сурагчдын авъяас чадварыг нээж, өөрийн оронд төдийгүй олон улсад таниулах, тэдний байгаль хамгаалахад оруулах хувь нэмрийг дэмжих, урам өгөхөд энэхүү уралдааны зорилго  оршино.

ХҮРЭХ ҮР ДҮН:

  • Эко сургууль хөтөлбөрт нэгдсэн Нийслэлийн хэмжээний 50 ЕБС-ийн ЕБС-ийн сурагчдыг байгаль орчинд ээлтэй хандах, түүнийг хамгаалах, өөрийн хувь нэмрээ оруулах үйл хэрэгт уриалан дуудна.
  • Сурагчдын бичих, нийтлэх авъяас чадварыг нээж, бүтээлээр нь дамжуулан байгальд ээлтэй амьдрах зөв хандлагыг нэмэгдүүлнэ.
  • Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад олон нийтийн анхаарлыг хандуулна.

ХАМРАХ ХҮРЭЭ, УРАЛДААНЫ ТӨРӨЛ :

Уралдааныг Нийслэлийн 50 эко сургуулиудын хүрээнд 15-18 насны сурагчдын дунд гурван үе шаттай зохион байгуулна. Үүнд: 

Түвшин

Чиглэл

X-XII ангийн сурагчид

Уур амьсгалын өөрчлөлт - амьдралын хэв маяг ерөнхий чиглэлийн хүрээнд сурагчид өөрсдийн бичсэн нийтлэлдээ 20 үг буюу 100 тэмдэгтэд багтаан нэр өгнө.

 

УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ:

Уралдааны шалгаруулалтыг дараах 3 үе шатаар зохион байгуулна.

Нэгдүгээр шатны шалгаруулалтад ирүүлэх нийтлэлийн тоо заахгүй бөгөөд шалгаруулалтыг тухайн сургуулийн монгол хэлний багш нар 12 сарын 5-ны өдрийн дотор хүлээн авч  2016 оны 12-р сарын 06-08-ны дотор сургууль тус бүрээс шилдэг 2 нийтлэлийг шалгаруулан Нийслэлийн боловсролын газарт электрон болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.  

Дараагийн шалгаруулалтанд Нийслэлийн Байгаль орчин, болон Болосвролын газрын мэргэжилтнүүд, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр, Эко сургууль хөтөлбөрийн Үндэсний оператор байгууллагаас тус тус бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 2016 оны 12-р сарын 09 12-ны өдрийн дотор 50 сургуулиас ирүүлсэн 100 нийтлэлээс шилдэг 30 нийтлэлийг шалгаруулна. 2016 оны 12-р сарын 12 19-ны өдрийн дотор эцсийн шалгаруулалтыг хийнэ. Шалгаруулалтад 1-р байр 1, 2-р байр 2, 3-р байр 3, тусгай байр 4, нийт шилдэг 10 нийтлэлийг шалгаруулна. Тэргүүн байранд шалгарсан нэг нийтлэлийг олон улсын “Байгаль орчны төлөөх залуу сурвалжлагчид” хөтөлбөрөөс зарладаг тэмцээнд оролцуулна.

Уралдаанд шалгарч байр эзэлсэн шилдэг 30 бүтээлээр 2016 оны 12-р сарын 19-нд олон нийтэд танилцуулах зорилгоор үзэсгэлэн зохион байгуулна.

 

УРАЛДААНД ИРҮҮЛЭХ НИЙТЛЭЛД ТАВИГДАХ  ШААРДЛАГА:

А. Ерөнхий шаардлага

  • Байгаль орчин, цаг уур, монгол ахуй үндэсний уламжлал, ёс заншил, амьдралын хэв маягийг харуулсан;
  • Хүмүүсийн амьдралын хэв маяг нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгааг хөндөж, байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулж байгааг тусгасан;
  • Өөрсдийн ирээдүйг илүү сайхнаар цогцлоох боломж, итгэл найдварыг өвөрлөн шийдлийг эрэлхийлсэн;
  • Байгаль орчин,орон нутагтайгаа харилцан уялдаатай зохицон амьдрах арга замыг дэмжсэн, эерэг хандлагад уриалсан;
  • Хүүхдийн, чөлөөт сэтгэлгээг дэмжин, дотоод ертөнцийг нь нээж эх дэлхийгээ илүү сайн сайхан болгохын төлөөх эрч хүч, хүсэл тэмүүлэлийг төрүүлсэн;
  • Тогтвортой ирээдүйн төлөөх амьдралын хэв маягийг хэрхэн өөрчлөх, дасан зохицох талаар санаа сэдэл, санаачлага эрэлхийлсэн байвал зохино.

Б. Агуулгын шаардлага

Бүтэц,найруулгын хувьд:

  • Хэн? Юуг? Хаана? Яагаад? Хэзээ? Яаж? гэсэн асуултанд хариулагдахаар зөв бүтэцтэйгээр бичсэн байх
  • Нийтлэл нь эхлэл, өрнөл, төгсгөлтэй байх
  • Хавсаргасан фото зураг нь өгүүлэмж сайтай, чанарын шаардлагыг хангасан байх

Асуудалд тэнцвэртэй бодитой хандсан байх:

  • Дэвшүүлсэн асуудлыг тал бүрээс нь авч үзсэн байх
  • Баталгаатай эх сурвалжаас авсан байх
  • Баримт мэдээлэл оновчтой эсэх, ишлэл зүүлт авсан байх
  • Фото зураг нь аль нэг талын байр суурийг илэрхийлээгүй байх, өнгө будгийг өөрчилж хэсэгчлэн авч болох боловч зургийн бодит өгүүлэмжийг өөрчлөөгүй байх

Асуудлыг өргөн хүрээнд судалсан байх:

  • Тухайн орон нутгийн тулгамдсан асуудлыг хөндсөн байх
  • Түүх нийгэм, улс төр эдийн засаг, байгаль экологийн талаас судалсан байх
  • Дэвшүүлж буй асуудал нь дэлхийн хэмжээнд хэрхэн хөндөгдөж байгааг тусгасан байх
  • Асуудлын үндэслэлээ сайн тайлбарлаж, шийдлийг оновчтой гаргасан байх
  • Нэмэлт хавсралт, тоо баримт мэдээлэл нь агуулга сэдэвтэй холбоотой байх

Өөрийн санаанд тулгуурлан бичсэн байх:

  • Тулгамдсан асуудал, шинэ санааг дэвшүүлэн, хуулбарлалгүй өөрийн судалж мэдсэн хүрээнд нийтлэлээ бичиж, зургийг өөрөө авсан байх
  • Нийтлэл бичигч нь өөрийн биеэр асуудлыг эрж хайхдаа бодит нөхцөл байдалтай танилцаж холбогдох мэргэжилтэн, хүмүүсээс ярилцлага мэдээллийг авсан байх

В.Техникийн шаардлага

  • Нийтлэлийг 1000 үгэнд багтааж А-4 цаасан дээр word- arial 11ээр бичсэн байна
  • Нийтлэлийн агуулгатай тохирсон, jpg өргөтгөлтэй 150-300 dp нягтралтай 2-3ш фото зураг заавал хавсаргаж 20 үгэнд багтаасан тайлбар бичсэн байна.
  • Эх сурвалжийг дурьдаж ишлэл зүүлт хийсэн байна.
  • Уралдаанд оролцож байгаа сурагчид нь овог нэр, нас, хүйс, регистрийн дугаар, аймаг /хот/, сум /дүүрэг/, сургууль, анги, бүлэг, нийтлэлийн нэр, удирдсан багшийн овог нэр, багштай холбогдох утасны дугаар, буцах хаягаа компьютер дээр зөв бичиж 6х9 хэмжээтэй өнгөт цээж зургийн хамт зарласан хугацааны дотор ирүүлнэ.
  • Уралдаанд ирүүлсэн нийтлэлийг зохион байгуулагчдын сан хөмрөгт зохиогчийн эрхтэйгээр үлдэнэ.
  • Уралдаанд нэг хүүхэд нэг бүтээлээр оролцоно.

Уралдааны байр, шагнал урамшил:

Нийтлэлийн уралдаанд Нийслэлийн ЕБС-ийн хэмжээнд 50 Эко сургуулийн 15-18 насны сурагчид хамрагдана.

                              Гранпри 1-р байр 1 сурагч /200.000 төгрөг, өргөмжлөл/.

                                            2-р байр 2 сурагч /тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл/.

3-р байр 3 сурагч /тус бүр 100.000 төгрөг, өргөмжлөл/.

Тусгай байр 4 сурагч / тус бүр 50,000 төгрөг, өргөмжлөл/

 

Уралдааныг санаачлагч байгууллага:

  • Байгаль орчин, аялал жуучлалын яам
  • Нийслэлийн байгаль орчны газар
  • Нийслэлийн боловсролын газар
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
  • Монгол орны UN-REDD Үндэсний хөтөлбөр
  • “Тогтвортой Хөгжлийн Боловсрол” төсөл
  • Олон улсын Эко-сургууль хөтөлбөрийн оператор-Байгаль орчин мэдээлэл сургалтын төв
Сэтгэгдэл
Шинэ мэдээ