“ЯПОН ДУУГ ХЭН САЙН ДУУЛАХ ВЭ?” УРАЛДААН АМЖИЛЛТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ
ОГНОО : 2016/11/18 УНШСАН: 116

“ЯПОН ДУУГ ХЭН САЙН ДУУЛАХ ВЭ?”  УРАЛДААН АМЖИЛЛТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ 

            Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын урлагийн боловсролыг дэмжих, Япон улсын хэл, соёл, урлагаас суралцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Япон дууг хэн сайн дуулах вэ?” уралдааныг 2016 оны 10 дугаар сарын 30 өдөр Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

            Энэ удаагийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсад суугаа Япон улсын элчин сайдын яам, нийслэлийн Боловсролын газар, Япон сан, Монголын Хүүхдийн Ордон, Монгол улсад суудаг япон иргэдийн нийгэмлэг, Японы Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулагчаар ажилласан.

Тус уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтад хөдөө орон нутаг болон нийслэлийн ерөнхий боловсролын 23 сургуулийн сурагчид шалгаран өрсөлдсөн нь уралдааны цар хүрээ тэлсэн онцлогтой байлаа.   

 “Япон дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан нь оролцогчийн дуулах эв дүй, илэрхийлэмж,  хувцаслалт, дууны сонголт, Япон хэлийг зөв дуудаж буй эсэх шалгууруудтайгаас гадна дууны сонголтын хувьд япон хэл дээр дуулагддаг ямар ч төрлийн дуу байж болох юм боломжуудыг оролцогчдод олгосон.

1 дүгээр байр: Монгол тэмүүлэл сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Инжир ENESYS 2016 хөтөлбөрийн хүрээнд Японд аялах эрх, шилжин явах цом

Хоёрдугаар байр:  Баянзүрх дүүргийн Төгсдэлгэрэх сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Хонгорзул JENESYS 2016 хөтөлбөрийн хүрээнд Японд аялах эрх

 Гуравдугаар байр:   Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ш.Номин JENESYS 2016 хөтөлбөрийн хүрээнд Японд аялах эрх

 Тусгай байр-7:

  • Хан-Уул дүүргийн Сакура сургуулийн 12 дугаар ангийн сурагч Х.Түвшинбаатар
  • Баянзүрх дүүргийн Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ариунзаяа,
  • Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Ширчинбаатар,
  • Монгол коосен сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Анунгоо,
  • Баянгол дүүргийн Номт наран сургуулийн 10 дугаар ангийн сурагч Н.Дэлгэрмөрөн
  • Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Намулин
  • Дорноговь аймгийн Сайншандын 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Гэрэлсүрэн нар YU language сургалтын төвд Япон хэлийг 1 сар үнэгүй суралцах эрхээр тус тус шагнагдлаа.      
Сэтгэгдэл
Шинэ мэдээ