ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
ОГНОО : 2016/11/02 УНШСАН: 2160

 СУЛ АЖЛЫН БАЙРНЫ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

  1. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 243 дугаар цэцэрлэг шинээр ашиглалтад орж байгаа бөгөөд зарим сургууль, цэцэрлэгүүдэд нийгмийн ажилтан, арга зүйч, бага ангийн багш, хөгжмийн багш, цэцэрлэгийн багшийн сул ажлын байр зарлагдсан тул Нийслэлийн боловсролын газрын даргын 2013.08.19-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Сонгон шалгаруулах журам”-ын дагуу дараах сул ажлын байранд ажиллах иргэний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
  2. Сул ажлын байрны захиалга:

     

    Мэргэжил

    Зарласан байгууллага

    Захиалгын тоо

    1

    Дунд ангийн сургалтын менежер

    ХУД-ийн 34-р сургууль

    1

    2

     

    Нийгмийн ажилтан

    ХУД-ийн 130-р бага сургууль

    1

     

     

    3

     

     

    Цэцэрлэгийн арга зүйч

    ХУД-ийн 35-р цэцэрлэг

    1

    ХУД-ийн 65-р цэцэрлэг

    1

    ХУД-ийн 72-р цэцэрлэг

    1

    ХУД-ийн 165-р цэцэрлэг

    1

    ХУД-ийн 218-р цэцэрлэг

    1

    ХУД-ийн 219-р цэцэрлэг

    1

    ХУД-ийн 230-р цэцэрлэг

    1

     

    4

     

    Цэцэрлэгийн багш

    ХУД-ийн 28-р цэцэрлэг

    1

    ХУД-ийн 35-р цэцэрлэг

    4

    ХУД-ийн 218-р цэцэрлэг

    2

    ХУД-ийн 230-р цэцэрлэг

    1

    ХУД-ийн 243-р цэцэрлэг

    4

    5

    Хөгжмийн багш

    ХУД-ийн 134-р цэцэрлэг

    1

    ХУД-ийн 243-р цэцэрлэг

    1

    6

    Бага ангийн багш

    Сонгон шалгаруулалтад ороогүй бага ангийн багш нар

    53

  3. Дээрх сул ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага хангасан иргэнийг 2016 оны 11 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн 804 тоот өрөөнд бүртгэнэ.
  4. Сонгон шалгаруулт 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 11:00 цагаас Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд байрлах Орхон дунд сургууль дээр зохион байгуулагдана.
  5. Сонгон шалгаруултад орох хүсэлтэй иргэн нь дараах материалыг бүрдүүлнэ.
  • Иргэний үнэмлэх, хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Мэргэжлийн диплом, хуулбар
  • Мэргэжлийн зэргийн үнэмлэх, хуулбар
  • Багшлах эрхийн үнэмлэх, хуулбар
  • Багшаар ажиллах эрхийн үнэмлэх, хуулбар
  • Өргөдөл

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

 

Холбоо барих утас: 342472,  99089101, 99142798, 93096573, 99013079

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ