Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай А/721
ОГНОО : 2016/10/13 УНШСАН: 755

2016 оны 10 сарын 13-ны өдөр                  Дугаар А/721                                                    Улаанбаатар хот
 
 

Сургуулийн өмнөх боловсролд
хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх
зарим арга хэмжээний тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.2, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
          1. Цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа нийслэлийн зарим дүүрэг, хороодын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах зорилгоор төрийн бус өмчийн зарим цэцэрлэгт хавсралтад заасан хуваарийн дагуу 211 /хоёр зуун арван нэгэн/ хүүхдийг элсүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т даалгасугай.
 
          2. Суралцуулсан Нэг хүүхдэд ногдох хувьсах болон хоолны зардлыг зохих журмын дагуу тооцож олгохыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, сургуулийн өмнөх боловсролын сургалтад хүүхдүүдийг бүрэн хамруулахыг холбогдох төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус даалгасугай.
 
         3. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг сар тутам тайлагнахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч–Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, цэцэрлэгүүдийн сургалтын орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/ -т тус тус үүрэг болгосугай.

 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      С.БАТБОЛД

 

 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны

                                                            10 дугаар сарын 13-ны өдрийн

                                                                        А/721 дүгээр захирамжийн хавсралт

 

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГТ ШИНЭЭР

211 ХҮҮХЭД НЭМЭЛТЭЭР ЭЛСҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ ХУВААРЬ

 

 

 

 

 

 

 

Дүүрэг

Бүртгэл зохион байгуулах төрийн өмчийн цэцэрлэгийн дугаар

Төрийн бус өмчийн цэцэрлэгийн нэр

Элсэх хүүхдийн тоо

Тухайн цэцэрлэгийн байрлаж буй хаяг

Тухайн цэцэрлэг дээр бүртгэх нийт хүүхдийн тоо

 

 

 

 

1

Баянгол дүүрэг

11

Унагалдай

11

18 дугаар хороо 4 дүгээр хороолол 59 дүгээр байр 2 тоот

11

 

2

Баянгол дүүрэг

198

Энгүүн мишээл

10

11 дүгээр хороо

14

 

3

Баянгол дүүрэг

Золбоо

4

БГД 4 дүгээр хороо 105-4 тоот

 

4

Баянгол дүүрэг

141

Оргил жаалууд

12

БГД-ийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол,

хасбаатарын гудамж, 11а байр 1 давхарт

12

 

5

Баянгол дүүрэг

249 дүгээр цэцэрлэг

27

27

 

Баянгол дүүрэг

64

64

 

6

Баянзүрх дүүрэг

147

Энхбүүвэй

1

БЗД 25 дугаар хороо АОС -9

2

 

7

Баянзүрх дүүрэг

Их монголын үрс

1

БЗД 26 дугаар хороо Их монгол хороолол

 

8

Баянзүрх дүүрэг

59

Жаргалан-2

3

БЗД 13 дугаар хороолол 15 дугаар хороо

3

 

Баянзүрх дүүрэг

5

5

 

9

Сонгинохайрхан

38

Сент Поул

20

10 дугаар хороо ЗБУ 10-18

20

 

10

Сонгинохайрхан

107

Балжингарав

15

16 дугаар хороо Өнөр хороолол 26/2 тоот

15

 

11

Сонгинохайрхан

78

Гэгээн Өргөө

45

19 дүгээр хороо,54а байр

45

 

12

Сонгинохайрхан

158

Нарны хүүхдүүд

20

24 дүгээр хороо Зээлийн 1-9 тоот

20

 

13

Сонгинохайрхан

92

Жавхлант багачууд

17

ЧД 19 дүгээр хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 48 в тоот

17

 

14

Сонгинохайрхан

80

Хатанбүүвэйбаатар

15

2 дугаар хороо 9 дүгээр гудамж 142 тоот

15

 

Сонгинохайрхан

132

132

 

15

Чингэлтэй дүүрэг

33

Гэрэл

8

1 дүгээр хороо Жигжиджавын гудамж Гэрэл төв

8

 

16

Чингэлтэй дүүрэг

103

Их ханд

2

18 дугаар хороо, Яргайтын 37-152

2

 

Чингэлтэй дүүрэг

10

10

 

НИЙТ ДҮН

211

211

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ