“СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН АВТОБУС” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ОГНОО : 2016/09/26 УНШСАН: 838

  “СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН АВТОБУС” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

 

2016.09.15                                                                                                      Улаанбаатар хот.

      

 

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хүүхдийг аюул осолгүй сургуулийн автобусаар нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэх цаашдын чиглэлийг тодорхойлох зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Багшийн хөгжлийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт их тойрогт байрлалтай төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газрын удирдлага, мэргэжилтэнүүд оролцон дараах асуудлуудыг хэлэлцэн санал бодлоо солилцоо.

Үүнд:

  • Сургуулийн “ХҮҮХДИЙН АВТОБУС”-ыг стандарт хангалтын талаар шалгасан ажлын хэсгийн танилцуулга
  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт их тойруу доторх хувийн хэвшлийн сургуулийн сурагчдыг тээвэрлэж байгаа талаарх судалгаа
  • Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажлын талаарх танилцуулга.

 

Хэлэлцүүлгээр захирлууд хүүхэд тээвэрлэхэд тулгарч буй бэрхшээл цаашид авах арга хэмжээний талаар олон саналууд гаргасан. Цаашид сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай тээвэрлэх чиглэлээр судалгаа авах, сургуулийн бүсийн стандарт шаардлага хангаж буй эсэхэд үзлэг шалгалт хийх зэрэг тодорхой зохион байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна.

 

Хэлэлцүүлэгт оролцсон сургууль:

 

Арвис сургууль

Шинэ Монгол сургууль

Кириллица сургууль

Төгсдэлгэрэх сургууль

Улаанбаатар сургууль

Эрхэм Баян Эрмэд сургууль

Кингс Кидс сургууль

Эрдэм төгс сургууль

Оюуны тулга сургууль

Ертөнц сургууль

Гёте сургууль

Сант сургууль

Үй цай сургууль

Хобби сургууль

Найрамдал сургууль

Логарифм сургууль

Орчлон сургууль

Олонлог сургууль

 

 

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС


Сэтгэгдэл
Шинэ мэдээ