Хамран сургах тойрог тогтоох тухай /Цэцэрлэг/
ОГНОО : 2016/08/17 УНШСАН: 10837

2016 оны 08 дугаар сарын 17-ны А/68 тоот тушаал

 

 Хамран сургах тойрог тогтоох тухай

 

 

Монгол Улсын  Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 281 дугаар зүйлийн 281.1.6 дахь  заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

  1. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг хавсралтаар баталсугай.

     

  2. Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

     

  3. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг орлогч дарга /Р.Түвшинбат /-д даалгасугай. 

 

 

ДАРГА                          Ц. ОТГОНБАГАНА

Хавсралт татах: ТАТАХ

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ