TOEFL YSS ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛНА
ОГНОО : 2016/06/24 УНШСАН: 1679

Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт

Боловсролын Үнэлгээний Төв

Нийслэлийн Боловсролын Газар

Сантис Боловсролын Төв


TOEFL YSS ҮНЭЛГЭЭНИЙ

Үндэсний Сургагч багш сонгон шалгаруулна

АНУ-ын Нью Жерси муж дахь ETS (Educational Testing Service)  байгууллагад 2016 оны 10-р сарын 9- 14-ний хооронд зохион байгуулагдахTOEFL YSS үнэлгээний сургагч багшийн хөтөлбөрт Монгол  улсыг төлөөлөлөн оролцох “Үндэсний сургагч багш” сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруурлалтын үе шатууд:

I үе шат буюу орон нутаг дахь сонгон шалгаруулалт:

  1. Баримт бичгийн шалгалт:(Баримт бичиг хүлээн авах сүүлийн хугацаа: 2016оны 6-р сарын 28)
  2. TOEIC (Test of English for International Communication) англи хэлний олон улсын шалгалт:(Шалгалт зохион байгуулагдах хугацаа: 2016 оны 6-р сарын29)
  3. Ярилцлага: Зохион байгуулагч байгууллагын комисс: (Хугацаа: 2016 оны 6-р сарын 30)

I шатанд тэнцсэн нэр дэвшигчидтэй утсаар холбоо барин, дараагийн шалгаруулалтад орох мэдэгдэл хүргүүлнэ.  

II үе шат буюу АНУ дахь  сонгон шалгаруулалт:

  1. Анкетийн шалгаруулалт:ETS байгууллага (Хугацаа: 2016 оны 7-р сарын 8-18 –ны өдрүүд)
  2. Утсаар хийх ярилцлага:ETS байгууллага (Хугацаа: 2016 оны 7-р сарын 19-25-ны өдрүүд)

Үндэсний сургагч багшийн сургалтад хамрагдах нэр дэвшигчид  2016 оны 8-р сарын 1–нд шалгарч сургалтад бэлдэх даалгавар авна. Даалгаврын гүйцэтгэлийг 2016 оны  9-р сарын 15-ны дотор ETS төв рүү явуулсан байна.

Тавигдах шаардлага:

  • Англи хэлний багш мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • ЕБС-д англи хэлний багшаар 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Англи хэл дээр сургалт зохион байгуулах, илтгэл тавих чадвар эзэмшсэн байх;
  • TOEIC шалгалтын оноо 730-аас дээш байх;

Бүрдүүлэх материал

  1. Боловсролын баримт бичиг
  2. Сургуулийн захиргааны тодорхойлолт
  3. Иргэний үнэмлэх
  4. Багшлах эрхийн үнэмлэх

Материалыг 2016  оны 6-р сарын 28-ны дотор доорх хаягаар хүлээн авна.

Хаяг:10613 Улаанбаатар хот, Сүхбаатр дүүрэг, Оюутны гудамж -16, Сантис Боловсролын Төвийн байр, 303 тоот өрөө

Утас: 976-11-322794

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ