ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН АНХДУГААР УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2016/06/08 УНШСАН: 1653

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ 85 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН АНХДУГААР УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан  цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын анхдугаар уралдааныг ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль, Монголын тогооч нарын холбоо, Асгат ОНӨААТҮГ, Хоолзүй, шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

2016 оны 05 сарын 21-ний өдөр эхний шатны шалгаруулалтыг ШУТИС-ын төв байранд зохион байгуулсан бөгөөд 9 дүүргийн нийт 137 тогооч хамрагдсан. Энэ шалгаруулалтад хоол үйлдвэрлэлийн технологи,  цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн онцлог, холбогдох хууль дүрэм журмыг багтаасан онолын мэдлэгийг  үнэлэх  байдлаар зохион байгуулсан.

2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сүүлийн шалгаруулалтыг Континентал зочид буудалд зохион байгуулав. 1-р шатны шалгаруулалтад онооны жагсаалтаар эхний 40 байрт шалгарсан тогооч нар 2-р шатанд оролцсон. Тогооч нар 1650 төгрөгт багтаасан цэцэрлэгийн нэг өдрийн хоолы цэс, олгогдсон материалаар  цэцэгт байцааны зутан шөл, тахианы махан плов, алим, шар луувангийн зууш, үзэмний шүүс гэсэн 4 төрлийн хоол хийж өрсөлдөв.

Зууш, шөл, ундаа, үндсэн хоол, гэрийн даалгавар, онолын мэдлэгийн онооны нийлбэр дүн 120 авахаас 108,3 оноогоор Сонгинохайрхан дүүргийн 112-р цэцэрлэгийн тогооч Г.Оюунсүрэн тэргүүлж 1-р байрт шалгарлаа.    

Уралдааны шагналт байр:


1-р байр 112-р цэцэрлэг  Г.Оюунсүрэн  /Өргөмжлөл, Цом, Алтан медаль 500,000 төгрөг /

2-р байр 96-р цэцэрлэг    Д.Бадамханд  /Өргөмжлөл, Мөнгөн медаль 250,000 төгрөг /

2-р байр 193-р цэцэрлэг  Б.Мөнхсайхан /Өргөмжлөл, Мөнгөн медаль 250,000 төгрөг /

3-р байр 81-р цэцэрлэг   Н.Цолмон /Өргөмжлөл, Хүрэл медаль 150,000 төгрөг /

3-р байр 42-р цэцэрлэг   Х.Бадамаа /Өргөмжлөл, Хүрэл медаль 150,000 төгрөг /

3-р байрт 90-р цэцэрлэг П.Бямбасүрэн /Өргөмжлөл, Хүрэл медаль 150,000 төгрөг /

Тусгай байрт:

-          169-р цэцэрлэг   Х.Улболсын /Өргөмжлөл, 100,000 төгрөг /

-          197-р цэцэрлэг   Э.Тодбаяр    /Өргөмжлөл, 100,000 төгрөг /

-          8-р цэцэрлэг       Д.Алтанзул /Өргөмжлөл, 100,000 төгрөг /

Уралдааны шүүгчээр

- М.Пүрэвжав /ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор/

- Т.Эрдэнэчимэг /Хоол зүй шим судлалын Монголын нийгэмлэгийн зөвлөх багш  Монгол улсын үйлчилгээний   гавьяат ажилтан/

- Х.Сэлэнгэ /Монголын тогооч нарын холбооны үүсгэн байгуулагч, мастер тогооч/

- Цэцэнбаяр /МУИС, Бизнесийн сургууль, хоол үйлдвэрлэлийн багш, мастер тогооч/

- Б.Байгаль / Хоол зүй шим судлалын Монголын нийгэмлэгийн багш,  Монгол улсын зөвлөх инженер/

- Б.Энхтайван /Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич инженер, хоол зүйч/

 

2-р шатны ур чадварын уралдаанд оролцсон тогооч нарын нэрс

Дүүрэг

Цэцэрлэг

Овог

 

Нэр

1

Сонгинохайрхан

112-р цэцэрлэг

Галсанжамц

Оюунсүрэн

2

Баянгол

197-р цэцэрлэг

Энэбиш

Тодбаяр

3

Хан-Уул

121-р цэцэрлэг

Товшгор

Мягмарсүрэн

4

Хан-Уул

67-р цэцэрлэг

Батсуурь

Мягмарсамбуу

5

Хан-Уул

53-р цэцэрлэг

Намсрай

Отгонцэцэг

6

Хан-Уул

29-р цэцэрлэг

Отгонжаргал

Гэрэлт-Од

7

Хан-Уул

46-р цэцэрлэг

Гэндэн

Эрдэнэцэцэг

8

Хан-Уул

218-р цэцэрлэг

Пүрэвсүрэн

Оюунсүрэн

9

Хан-Уул

35-р цэцэрлэг

Дагвадорж

Нарантуяа

10

Хан-Уул

230-р цэцэрлэг

Цэвээн

Туяацэцэг

11

Хан-Уул

189-р цэцэрлэг

Нацагдорж

Номин-Эрдэнэ

12

Баянзүрх

3-р цэцэрлэг

Булганаа

Ариунсайхан

13

Баянзүрх

167-р цэцэрлэг

Ганбат

Ононтунгалаг

14

Баянзүрх

8-р цэцэрлэг

Дамдинпүрэв

Алтанзул

15

Баянзүрх

22-р цэцэрлэг

Юра

Орхонтуул

16

Баянзүрх

169-р цэцэрлэг

Хостой

Улболсын

17

Баянгол

30-р цэцэрлэг

Янсанжав

Жаргалтуяа

18

Баянгол

96-р цэцэрлэг

Должинсүрэн

Бадамханд

19

Сүхбаатар

225-р цэцэрлэг

Бархүү

Наранцэцэг

20

Сүхбаатар

69-р цэцэрлэг

Цэвэлравжаа

Нямсүрэн

21

Сүхбаатар

216-р цэцэрлэг

Батням

Нансалмаа

22

Сүхбаатар

42-р цэцэрлэг

Хишигдаваа

Бадамаа

23

Сонгинохайрхан

55-р цэцэрлэг

Ёндон

Сийлэгмаа

24

Сонгинохайрхан

104-р цэцэрлэг

Пүрэвхүү

Эрдэнэчимэг

25

Сонгинохайрхан

90-р цэцэрлэг

Пүрэвсүрэн

Бямбасүрэн

26

Сонгинохайрхан

78-р цэцэрлэг

Жамбалдорж

Нарантуяа

27

Сонгинохайрхан

127-р цэцэрлэг

Ойдов

Амарсайхан

28

Сонгинохайрхан

80-р цэцэрлэг

Баасанжав

Гансүх

29

Сонгинохайрхан

158-р цэцэрлэг

Сорогжав

Азжаргал

30

Сонгинохайрхан

81-р цэцэрлэг

Нямсүрэн

Цолмон

31

Сонгинохайрхан

81-р цэцэрлэг

Арилжидмаа

Үүрийнтуяа

32

Сонгинохайрхан

226-р цэцэрлэг

Сүхбаатар

Байгаль

33

Чингэлтэй

154-р цэцэрлэг

Норжмаа

Бямбажаргал

34

Чингэлтэй

4-р цэцэрлэг

Батзориг

Боргил

35

Чингэлтэй

108-р цэцэрлэг

Симпор

Ичинхорлоо

36

Чингэлтэй

9-р цэцэрлэг

Сүхбаатар

Оюунсүрэн

37

Багануур

193-р цэцэрлэг

Баасанжав

Мөнхсайхан

38

Багахангай

44-р цэцэрлэг

Мажигсүрэн

Цэцэгбадам

 

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Шинэ мэдээ