АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН УДИРДАМЖ
ОГНОО : 2016/05/16 УНШСАН: 5657

БАТЛАВ                                                                                             БАТЛАВ                                           

НИЙСЛЭЛИЙН  АРХИВЫН ГАЗРЫН                                 НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН  
ДАРГА                          С.ГАВАА
                                           ГАЗРЫН ДАРГА                         Ц.ОТГОНБАГАНА

  

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН БОЛОВСРОЛЫН  БАЙГУУЛЛАГУУДЫН АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НЭГДСЭН  СУРГАЛТЫН УДИРДАМЖ

 

2016 оны 05 дүгээр сарын 02                                                                           Улаанбаатар хот

 

Нэг. Зорилго

Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, улсын үзлэгийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хариуцсан албан хаагчдыг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах, салбарын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, стандартыг нэг мөр мөрдүүлэн ажиллуулахад оршино.

Хоёр. Хамрах хүрээ, зохион байгуулах хугацаа

Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Боловсролын газрын удирдлага, холбогдох албан тушаалтан болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн архив, бичиг хэрэг хариуцсан албан хаагчид.

 

Сургалтын арга хэлбэр: Онол, дадлага хосолсон хэлбэрээр

1.    Байршил: Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн байранд

2.    Хугацаа: 2016 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд 0900-1230цагт

 

           Сургалтын агуулга: Архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэг чадварыг дээшлүүлэх

            Зохион байгуулалтын үйл ажиллагаа:             

Сургалт 2016 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдөр төрийн бус өмчийн ЕБС, цэцэрлэгүүдийн архив, бичиг хэрэг хариуцсан албан хаагчид хамрагдана.

 

Сургалтыг удирдан зохион байгуулах: Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Архивын газар

 

ХОЁР. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Хугацаа

Агуулга

Сургалтын

хэлбэр

Багш

08.30-09.00

Бүртгэл

Нийслэлийн Боловсролын газар

09.00-09.20

Сургалтын нээлт.

Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа

Нийслэлийн Боловсролын газрын ЗСХ-ийн дарга Ц.Мягмар

09.20-09.50

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн дүнгийн тухай, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Нийслэлийн Архивын газрын Төлөвлөлт, арга зүйн хэлтсийн дарга Ю.Дуламрагчаа

09.50-10.50

Баримт бичиг боловсруулах үйл ажиллагаанд стандартыг мөрдөх нь

Танхимын

Нийслэлийн Архивын газрын Сургалт, арга зүйн мэргэжилтэн Н.Оргилболд

10.50-11.00

Завсарлага.

11.00-11.40

Архивын ажлын зохион байгуулалт, архивын баримтаар хэрэг бүрдүүлэх, хадгалж хамгаалах үйл ажиллагаанд анхаарах асуудал

Танхимын

Нийслэлийн Архивын газрын Зааварлагч, Арга зүйч Н.Хишигжаргал

11.40-1210

Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн програмын танилцуулга

Мэдээлэл

Нийслэлийн Архивын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн Програмист С.Төгөлдөр

12.10-12.30

Нийслэлийн Боловсролын газраас бэлдүүлсэн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай танилцах

           

 

ХЯНАСАН: НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРЫН

ТӨЛӨВЛӨЛТ АРГА ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА                 Ю.ДУЛАМРАГЧАА

                       

ХЯНАСАН:НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ЗАХИРГАА,

САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА                    Ц.МЯГМАР

                       

                       

БОЛОВСРУУЛСАН: НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРЫН

ЗААВАРЛАГЧ, АРГА ЗҮЙЧ                 А.УРТНАСАН

 

БОЛОВСРУУЛСАН: НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН АРХИВ,

БИЧИГ, ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ                           Г.ОНОНГУА

Сэтгэгдэл
Шинэ мэдээ