“Мянган эрдэнийн судар” ном бүтээх, хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө.
ОГНОО : 2016/05/03 УНШСАН: 883

“Мянган эрдэнийн судар” ном бүтээх, хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ Чингис хааны талбайд болж өндөрлөлөө. 

 

Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойг тохиолдуулан  “ Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, “Ном” хөтөлбөрийн хүрээнд  сурагчдыг  үндэсний бичгээ сурах, судлах, дамжуулан өвлүүлэх сонирхол, сэтгэлтэй болгох, үндэсний соёл сэтгэлгээний онцлог бүхий зүйр цэцэн үг, сургаал үг, мэргэн үгийг ЕБ-ын сургуулийн 10-р ангийн сурагчид бийрээр бичиж сургуулийн ном бүтээх аяныг  НБГ зохион байгуулж өнөөдөр хаалтын ёслол хийлээ.

 

·         Энэ аяны хүрээнд ЕБ-ын 117 сургууль, 16000 гаруй сурагч хамрагдаж монгол ардын зүйр цэцэн үг, сургаал үг, мэргэн үгийн судалгаа  хийн цуглуулж монгол бичгээр бийрээр бичин, сургуулийн ном  хийж үзэсгэлэн гаргалаа.

·         Мөн сургууль бүр бийрийн бичлэгийн сургалт зохион байгуулж 10-р ангийн 16700 гаруй сурагч бийрийн бичлэгт суралцлаа.

·         1000 сурагч мөн тэргүүн үсгээр  төрөлжүүлэн бийрээр бичсэн 8000 үг бүхий 1000 хуудастай ном бүтээлээ. Энэ номоо БСШУЯ-ны сайдаар уламжлан үндэсний төв номын санд хүлээлгэн өглөө.

Сурагчид 12 жил суралцах хугацаандаа 10-р ангидаа бие даах ажлаар үндэсний онцлогтой үг сургаал, зүйр цэцэн үг, үлгэр, ертөнцийн гурвыг судалж  монгол бичгээ  төгс сурах  зорилготой ажлын эхлэл болгон энэ ажлыг эхэлж байгаа юм. Цаашид энэхүү үйл ажиллагааг жил бүр нэг тодорхой сэдвээр зохион байгуулна.

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ