"Бишгүүр-2016" улсын анхдугаар уралдаан амжилттай болж өндөрлөв
ОГНОО : 2016/04/29 УНШСАН: 1043

Бишгүүр хөгжмийн төрлөөр анх удаа зохион байгуулсан энэхүү уралдаанд нийт 40 гаруй сургуулийн 1200 орчим сурагчид оролцлоо.

6-9 насны гоцлолын төрлөөр:

·         1-р байр БЗД 84 дүгээр сургуулийн Э.Нандин-Эрдэнэ

·         2-р байр БГД 28 дугаар сургуулийн У.Баяртуяа

·         3-р байр СХД Ирээдүй 3-р бага сургуулийн Э.Мөнхзул

·         Тусгай байр ХУД 10 дугаар сургуулийн Б.Оюунбаяр

10-11 нас:

·         1-р байр  СБД Гёте сургуулийн Юдит Мари

·         2-р байр СБД Гёте сургуулийн Б.Ариана

·         3-р байр БГД Жаргалан сургуулийн Ж.Анусайхан

·         Тусгай байр СХД Ирээдүй 3-р бага сургуулийн М.Энх-Очир

12 наснаас дээш:

·         3-р байр БГД Жаргалан сургуулийн Марал

·         Тусгай байр БЗД 14 дүгээр сургуулийн Б.Ануужин

Хамтлагийн төрлөөр 6-9 нас:

·         1-р байр БЗД 84 дүгээр сургууль

·         2-р байр БГД Жаргалан сургууль

·         3-р байр СХД 62 дугаар сургууль

·         Тусгай байр БГД Монгени цогцолбор сургууль

Хамтлагийн төрлөөр 10 дээш насанд:

·         1-р байр СХД 105 дугаар сургууль “Үлэмжийн чанар”

·         2-р байр БЗД 14 дүгээр сургууль “Үсаги то камэ”

·         3-р байр СБД Гёте сургууль “Титаник киноны Миний хайр”

·         Тусгай байр БГД Монгени цогцолбор сургууль “Хүүхдийн дууны попури”

Анги чуулгын төрлөөр:

·         1-р байр БГД Жаргалан сургууль Г.Бирваа “Дээшээ дээшээ”

·         2-р байр СХД Ирээдүй 2-р бага сургууль “Ардын дууны попури”

·         3-р байр БГД Эрдмийн ундраа цогцолбор сургууль -78 “9 сарын 1”

·         Тусгай байр БЗД 84 дүгээр сургууль “Хүүхдийн дууны попури”

·         Тусгай байр СХД 62 дугаар сургууль Л.Бетховен “IX симфони”

Шилдэг зохион байгуулалттай багш: ХУД 10 дугаар сургуулийн хөгжмийн багш Х.Өлзийбадрах

Шинийг санаачилагч багш: БГД Жаргалан сургуулийн хөгжмийн багш С.Ууганбаатар

Шилдэг найралжуулагч багш: БГД Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн хөгжмийн багш Б.Нарангэрэл нар шалгарсан байна.

Ø  Уралдааны ерөнхий зохион байгуулагч Жаргалан сургуулиас суралцагчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан сургуулийн хөгжмийн багш нарыг “Бишгүүр хөгжмийн сурах бичиг” ном, батламжаар урамшуулав.

Ø  Нийслэлийн Боловсролын газрын “Багшийн алдар” медалиар СБД Гёте сургуулийн хөгжмийн багш Б.Баасансүрэн, “Шилдэг ажилтан” цол тэмдгээр БГД Жаргалан сургуулийн хөгжмийн багш С.Ууганбаатар, НБГ-ын “Амжилт” мөнгөн медалиар ХУД 10 дугаар сургуулийн хамтлаг хөгжмийн 8 сурагч, “Амжилт” алтан медалиар Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн хамтлаг хөгжмийн 8 сурагчдыг тус тус шагнаж урамшууллаа. 

Шинэ мэдээ