ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ УРАМШУУЛНА
ОГНОО : 2016/04/22 УНШСАН: 771

НЗД-ЫН ЗАХИРАМЖААР ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ СУРГУУЛЬ,  ЦЭЦЭРЛЭГИЙГ УРАМШУУЛНА

 

 

            “Тэргүүний тохижилт үйлчилгээтэй сургууль, цэцэрлэг”-ийг шалгаруулах уралдааны болзлыг нийслэлийн Засаг дарга 2015 оны А/255 дугаар захирамжаар баталсан билээ.

            Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн сурагчдын суралцах орчин, цэцэрлэгийн насны хүүхдийн хөгжих ая тухтай орчныг бүрдүүлэн боловсролын үйлчилгээг сайжруулан ажилласан нэгж байгууллагуудын үнэлгээ, ажлын хэсгийн тайлан, болзолт уралдааны дүнг нэгтгэж шалгарсан сургууль, цэцэрлэгүүдэд мөнгөн урамшуулал олгохыг саналыг Нийслэлийн Засаг даргад уламжилсан.

Нийслэлийн  Засаг  даргын 2016 оны А/244 дүгээр захирамжаар ерөнхий боловсролын 20 сургууль, 20 цэцэрлэгт 38 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох болсон байна гэж НБГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсээс мэдээлж байна.

 

ХЯНАСАН: ЗАХИРГАА,САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА                      Ц.МЯГМАР

      БЭЛТГЭСЭН: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН  НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ

АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                                             Н.БОЛДБААТАР

 

  

 

 

 

2016 оны 03 сарын 25-ны өдөр                Дугаар А/244                   Улаанбаатар хот
 
 
                                                                                                     Мөнгөн урамшуулал олгох тухай

 
 

         Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн 2016 оны төсөв батлах тухай” 32/33 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
         1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/255 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын 3 дугаар хавсралтаар баталсан уралдаанд шалгарсан тэргүүний тохижилт, үйлчилгээтэй сургуулийн нэрсийг нэгдүгээр, цэцэрлэгийн нэрсийг хоёрдугаар хавсралтаар үйл ажиллагааны зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталж, мөнгөн урамшуулал олгосугай.
 
        2. Мөнгөн урамшуулалд шаардагдах 38 000 000 /Гучин найман сая/ төгрөгийг нийслэлийн 2016 оны төсөвт батлагдсан “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын сургалтын чанар хүртээмжийг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх” зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын санхүү, Төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
        3. Дээрх мөнгөн урамшуулал олгох ажилд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /М.Отгонбаяр/, нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/нарт үүрэг болгосугай.
 
       4. Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл-д даалгасугай.
 
 
 
 
                                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН 
                                                            ЗАХИРАГЧ                                     Э.БАТ-ҮҮЛ

 

 

Нийслэлийн  Засаг  даргын  2016 оны

                                                            03 дугаар сарын 25-ны өдрийн

                                                                        А/244 дүгээр захирамжийн 1 дүгээр

хавсралт

ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ СУРГУУЛЬ,

ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ШАЛГАРЧ,

УРАМШУУЛАЛ АВАХ СУРГУУЛИЙН НЭРС

 

д/д

Дүүрэг

Сургуулийн нэр

Дундаж хувь

Урамшуулал

/ төгрөгөөр /

1

Хан-Уул

63 дугаар сургууль

97,5

1000 000

2

Баянгол

20 дугаар сургууль

97,0

1000 000

3

Баянзүрх

84 дүгээр сургууль

96,6

1000 000

4

Баянзүрх

48 дугаар сургууль

96,4

1000 000

5

Сүхбаатар

2 дугаар сургууль

96,0

1000 000

6

Чингэлтэй

17 дугаар сургууль

96,0

1000 000

7

Сүхбаатар

1 дүгээр сургууль

95,0

1000 000

8

Чингэлтэй

24 дүгээр сургууль

95,0

1000 000

9

Баянзүрх

21 дүгээр сургууль

95,0

1000 000

10

Хан-Уул

34 дүгээр сургууль

94,4

1000 000

11

Сүхбаатар

4 дүгээр сугууль

94,0

1000 000

12

Чингэлтэй

72 дугаар ургууль

94,0

1000 000

13

Багануур

Боловсрол ЦС

93,3

1000 000

14

Баянгол

Эрдмийн Өргөө ЦС

91,5

1000 000

15

Налайх

Эрдмийн Оргил ЦС

91,3

1000 000

16

Сонгинохайрхан

122 дугаар сургууль

91,0

1000 000

17

Хан-Уул

15 дугаар сургууль

90,5

1000 000

18

Баянзүрх

120 дугаар сургууль

90,4

1000 000

19

Сонгинохайрхан

65 дугаар сургууль

89,5

1000 000

20

Хан-Уул

60 дугаар сургууль

89,1

1000 000

Нийт дүн

20 000 000

 

Нийслэлийн  Засаг  даргын  2016 оны

                                                            03 дугаар сарын 25-ны өдрийн

                                                            А/244 дүгээр захирамжийн 2 дугаар

хавсралт

ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ СУРГУУЛЬ,

ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ШАЛГАРЧ,

УРАМШУУЛАЛ АВАХ ЦЭЦЭРЛЭГИЙН НЭРС

 

д/д

Дүүрэг

Сургуулийн нэр

Дундаж хувь

Урамшуулал

/төгрөгөөр/

1

Баянгол

85 дугаар цэцэрлэг

100

800 000

2

Сонгинохайрхан

176 дугаар цэцэрлэг

100

800 000

3

Сүхбаатар

135 дугаар цэцэрлэг

98,9

800 000

4

Сонгинохайрхан

156 дугаар цэцэрлэг

98,9

800 000

5

Чингэлтэй

33 дугаар цэцэрлэг

96,7

800 000

6

Чингэлтэй

9 дүгээр цэцэрлэг

95,6

800 000

7

Сүхбаатар

1 дүгээр цэцэрлэг

95,6

800 000

8

Чингэлтэй

31 дүгээр цэцэрлэг

95,3

800 000

9

Баянгол

93 дугаар цэцэрлэг

95

800 000

10

Хан-Уул

28 дугаар цэцэрлэг

95

800 000

11

Баянзүрх

136 дугаар цэцэрлэг

95

800 000

12

Баянзүрх

129 дүгээр цэцэрлэг

94,8

800 000

13

Хан-Уул

71 дугаар цэцэрлэг

94,4

800 000

14

Налайх

23 дугаар цэцэрлэг

94,4

800 000

15

Сүхбаатар

159 дүгээр цэцэрлэг

94,4

800 000

16

Багануур

142 дугаар цэцэрлэг

94,3

800 000

17

Баянгол

164 дүгээр цэцэрлэг

93,9

800 000

18

Хан-Уул

189 дүгээр цэцэрлэг

93,9

800 000

19

Баянгол

98 дугаар цэцэрлэг

93,3

800 000

20

Сонгинохайрхан

78 дугаар цэцэрлэг

92,8

800 000

Нийт дүн

16 000 000

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ