НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТАН, ЗАХИРЛУУДЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНИИ УДИРДАМЖ
ОГНОО : 2016/04/21 УНШСАН: 1080

                      БАТЛАВ                                                                      БАТЛАВ   

                НИЙСЛЭЛИЙН                                                         НИЙСЛЭЛИЙН ЕБС-УУДЫН

      БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН                                                ЗАХИРЛУУДЫН ХОЛБООНЫ

ДАРГА                 Ц.ОТГОНБАГАНА                                           ТЭРГҮҮН Б.АМАРТҮВШИН 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТАН,

ЗАХИРЛУУДЫН ДУНД УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ

“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН” СПОРТЫН

ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИИ УДИРДАМЖ

 

Нэг. Тэмцээний зорилго

Монгол улсад багийн спортыг хөгжүүлэх тухай Монгол улсын ерөнхийлөгчийн 144-р зарлигийг хэрэгжүүлэх, Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойг угтаж Нийслэлийн Боловсролын байгууллагын удирдах ажилтнууд, төрийн болон төрийн бус ЕБС-ийн захирлуудыг “Эрүүл амьдралын үндэс идэвхтэй хөдөлгөөн” уриан дор нэгтгэж эв нэгдэл, идэвхтэй хөдөлгөөнийг бүх нийтийн дунд хэвшүүлэхэд тэмцээний гол зорилго оршино.

 

Хоёр. Хамрах хүрээ:

НБГ, Дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ЕБС-ийн захирлууд оролцоно.

 

Гурав. Тэмцээний төрөл, зохион байгуулалт

Тэмцээн нь дараах төрлүүдээр зохион байгуулагдана. Үүнд:

 

  1. Гар бөмбөг:  Эрэгтэй 7, Эмэгтэй 7, Жич:1-р ээлжийн тоглолт эмэгтэй баг

2-р ээлжийн тоглолт эрэгтэй баг,
3-р ээлжийн тоглолт гарвал холимог баг 3 эрэгтэй, 3 эмэгтэй тоглоно.

  1. Сагсан бөмбөг: Эрэгтэй 6, эмэгтэй 6 оролцоно.
  2. Шатар: Багийн тоглолт -    Эрэгтэй 2, эмэгтэй 1 /нэг талдаа 10 минутын блиц/
  3. Дартс: 1 баг 4 тамирчин – Эрэгтэй 2, эмэгтэй 2
  4. Боулинг:         Эрэгтэй 3, эмэгтэй 3 

Дөрөв: Тэмцээн явагдах хугацаа, байршил

Тэмцээн 2016 оны 05 дугаар сарын 06, 07 ны өдрүүдэд Багануур дүүргийн  лаборатори “Боловсрол” цогцолбор сургуулийн Хичээлийн 1 дүгээр байр, 125 дугаар сургууль дээр тус тус зохион байгуулагдана.      

 

Төрөл

Хаана болох

Хугацаа

1

Гар бөмбөг

Боловсрол цогцолбор сургууль

125 дугаар сургууль

2016.05.06 900

2

Тэмцээний нээлт

125 дугаар сургууль

2016.05.06 1400

3

Боулинг

БНД-ийн Усан спорт Боулингийн төв

2016.05.06 1600

4

Дартс

125 дугаар сургууль

2016.05.06 1600

5

Сагсан бөмбөг

Боловсрол цогцолбор сургууль

125 дугаар сургууль

2016.05.07 900

6

Шатар

125 дугаар сургууль

2016.05.07 900

7

Хаалтын үйл ажиллагаа

125 дугаар сургууль

2016.05.07 1600-1700

 

Тав. Техникийн зөвлөгөөн:

Тэмцээний техникийн зөвлөгөөн 2016 оны 05 дугаар сарын 03-нд 15.00 цагт НБГ-т болно.

 

Зургаа. Тэмцээний шагнал:

Төрөл тус бүр эхний 3 байр шалгаруулж, өргөмжлөл, медалиар урамшуулж, нийлбэр дүнгээр шилжин явах цомыг гардуулна.

 

 

  

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

БАГАНУУР ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛ

ХОЛБОО БАРИХ УТАС: 99969633, 99906057, 99028348

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ