СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
ОГНОО : 2016/04/19 УНШСАН: 4645

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ,

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

 

 Нэг.Нийтлэг зүйл

 

1.1. Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтыг сонгон шалгаруулах зорилготой.

 

1.2. Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”–ыг тус тус үндэслэн нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын  сургуулийн захирлын албан тушаалд 7, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 14 нийт 21     ажлын байранд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

  1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд

     

    Дүүрэг

    Албан тушаал

    1

    Чингэлтэй дүүрэг

    138 дугаар сургуулийн захирал

    2

    Баянзүрх дүүрэг

    136 дугаар сургуулийн захирал

    3

    137 дугаар сургуулийн захирал

    4

    Сонгинохайрхан дүүрэг

    124 дүгээр сургуулийн захирал

    5

    129 дүгээр сургуулийн захирал

    6

    Хан-Уул дүүрэг

    130 дугаар сургуулийн захирал

    7

    135 дугаар сургуулийн захирал

     

  2. Нийслэлийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд

 

Дүүрэг

Албан тушаал

1

Баянгол дүүрэг

88 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

2

Сонгинохайрхан дүүрэг

92 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

3

119 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

4

176 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

5

214 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

6

 

Баянзүрх дүүрэг

168 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

7

210 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

8

213 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

9

Сүхбаатар дүүрэг

40 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

10

Чингэлтэй дүүрэг

220 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

11

Хан-Уул дүүрэг

218 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

12

219 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

13

Налайх дүүрэг

153 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

14

Багахангай дүүрэг

44 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

 

1.3. Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт өгөх иргэн нь Боловсрол, Соёл Шинжлэх ухааны сайдын 2010 оны 351 дүгээр тушаалаар батлагдсан ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтонд тавигдах ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан

байна.

 

1.3.1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд:

1.Ажлын байранд тавигдах шаардлага

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дипломын дээд болон бакалавраас дээш зэрэгтэй байх

Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Багш

Багш

Мэргэшил

Боловсролын менежмент, удирдахуйн ухаан, хүний нөөцийн болон мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн

Туршлага

Боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх

Багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх

Ур чадвар

  • Удирдан зохион байгуулах
  • Монгол кирил бичгийн үсгийн дүрмийн шаардлага хангасан, утга зохиолын хэлний хэм хэмжээнд бүрэн нийцсэн бичиг баримт боловсруулах ур чадвартай байх
  • Оновчтой зөв шийдвэр гаргах
  • Санхүүгийн болон хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх
  • Стратегийн болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөлт хийх
  • Судалгаа шинжилгээ хийх
  • Багаар ажиллах
  • Бусдад нөлөөлөх, бусдын дэмжих, манлайлах
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн
  • Мэдээлэл харилцааны технологи ашиглах

 

 

Түгээмэл гадаад хэлний аль нэг (хэд хэдэн) гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, бичгээр болон амаар харилцах

 

 

Мэдээлэл боловсруулах

 

 

Судалгаа шинжилгээ хийх

1.2.Тусгай шаардлага:



  • Сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн байх
  • Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих
  • Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургуулийн хувьд согогзүйч, сэтгэлзүйч мэргэжилтэй, дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй байна.
  • Сургуулийнхаа хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

 

1.3.2. Нийслэлийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд:

1.Ажлын байранд тавигдах шаардлага

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дипломын дээд болон бакалавраас дээш зэрэгтэй байх

Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Сургуулийн өмнөх боловсролын багш

Сургуулийн өмнөх боловсролын багш

Мэргэшил

 

Сургуулийн өмнөх боловсролын менежмент, удирдахуйн ухаан, хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн

 

Туршлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

Багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх

 

 

 

Ур чадвар

  • Удирдан зохион байгуулах
  • Оновчтой зөв шийдвэр гаргах
  • Санхүүгийн болон хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх
  • Стратегийн болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөлт хийх
  • Бусдад нөлөөлөх, бусдыг дэмжих, манлайлах
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн
  • Багаар ажиллах
  • Соёлтой харилцах

 

 

Түгээмэл гадаад хэлний аль нэг(хэд хэдэн) гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, бичгээр болон амаар харилцах

 

 

Мэдээлэл боловсруулах

 

 

Судалгаа шинжилгээ хийх

1.2.Тусгай шаардлага:

  • Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн байх
  • Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих
  • Тусгай хэрэгцээт боловсрол олгох цэцэрлэгийн хувьд согогзүйч, сэтгэл зүйч мэргэжилтэй, дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй байна
  • Цэцэрлэгийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох  иргэдийн бүртгэл

 

2.1. Сонгон шалгаруулалтад орох иргэдийг Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар томилогдсон Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисс нь 2016 оны 05 дугаар  сарын 10, 11-ний өдрүүдийн 09:00-12:30, 13:30-18:00 цагийн хооронд хуваарийн дагуу нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд дээр бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хуваарь:

 

Дүүрэг

Бүртгүүлэх албан тушаал

Бүртгэл хийгдэх газар

1

Чингэлтэй дүүрэг

138 дугаар сургуулийн захирал

 

 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Баянзүрх дүүрэг дэх Дүнжингарав худалдааны төвийн салбар /ажлын байр-8/

2

Баянзүрх дүүрэг

136 дугаар сургуулийн захирал

3

137 дугаар сургуулийн захирал

4

168 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

5

210 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

6

213 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

7

Налайх дүүрэг

153 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

8

Багахангай дүүрэг

44 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

9

 

Хан-Уул дүүрэг

130 дугаар сургуулийн захирал

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Хан-Уул дүүрэг дэх “Мишээл” худалдааны төвийн салбар /ажлын байр-7/

10

135 дугаар сургуулийн захирал

11

218 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

12

219 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

13

Баянгол дүүрэг

88 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

14

Сүхбаатар дүүрэг

40 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

15

Чингэлтэй дүүрэг

220 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

16

Сонгинохайрхан дүүрэг

124 дүгээр сургуулийн захирал

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Сонгинохайрхан дүүрэг дэх “Драгон” салбар /ажлын байр-6/

17

129 дүгээр сургуулийн захирал

18

92 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

19

119 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

20

176 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

21

214 дугаар цэцэрлэгийн эрхлэгч

 

2.2. Сонгон шалгаруулалтад орох иргэн дор дурдсан материалыг бүрдүүлж өөрийн биеэр бүртгүүлнэ.

1.     Төрийн албан хаагчийн анкет /маягт 1/

2.     Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар / Дипломын голч дүн байхгүй тохиолдолд тухайн төгссөн их, дээд сургууль, коллежоос голч дүнгийн тодорхойлолтыг авсан байх/

3.     Монгол улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4.     Нийгмийн даатгалын  дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /тухайн ажлын байранд тавигдах шаардлага болох боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажлласанг батлах/

5.     Ажил байдлын тодорхойлолт /Өмнөх болон одоогийн ажил олгогчийн 2-оос доошгүй/

6.     4x6 хэмжээтэй 2% зураг

7.     Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл /Албан тушаалаа тодорхой тусгах/

8.     Шалгалтын хураамж 20.000 төгрөг

Баримт бичиг дутуу бүрдүүлсэн иргэдийг бүртгэхгүй болно.

 

 

Гурав. Мэдээлэл лавлагаа

 

3.1. Тухайн байгууллагыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг сорилын шалгалтанд ирэхдээ авчрах ба сорилын шалгалтанд тэнцсэн иргэдээс хүлээж авна.

 

3.2. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоол “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны А/32  дугаар тушаалаар батлагдсан “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах заавар” болон энэхүү зааврын дагуу батлагдсан “Нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын удирдамж”-ийн дагуу явуулна.

 

  1. Шалгалт авах хуваарь, хугацаа, байрыг бүртгэлийн явцад жич зарлана.

     

  2. Нийслэлийн Боловсролын газраас зарласан сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг www.edub.edu.mn сайт болон 70113039 дугаарын утсаар /Ц.Ууганбаяр, Л.Ариунсанаа/ авна.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ