“ТАМИРЧИН БАГШ-2016” ТЭМЦЭЭН БОЛОВ.
ОГНОО : 2016/04/11 УНШСАН: 1453

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 85-Н ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН ДУНД УЛАМЖЛАЛ БОЛОН ЯВАГДДАГ “ТАМИРЧИН БАГШ-2016” ТЭМЦЭЭН БОЛОВ.

Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 144-р зарлигийг хэрэгжүүлэх, Нийслэлийн Боловсролын газрын  85-н жилийн ойг угтаж Нийслэлийн мэргэжлийн багш нарыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, волейболын спортыг сурталчилж ур чадварыг нь дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж спортоор тэргүүлэгч багийг шалгаруулах зорилгоор ЕБС, цэцэрлэгийн удирдах ажилтан болон багш нарын дунд “ТАМИРЧИН БАГШ-2016” тэмцээнийг БЗД-ын Монголын Англи сургуулийн спорт зааланд хоёр өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

 Тус тэмцээнийг НБГ-ын дарга Ц.Отгонбагана нээж, нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Болосролын газрын мэргэжилтэнгүүд, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга мэргэжилтэнгүүд болон сургуулиудын захиралууд оролцов. Волейбол, олс таталтын төрлөөр нийт эрэгтэй эмэгтэй 40 өөд багийн 600 гаад тамирчин багш нар хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дүнгээ гаргав.

  

    ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭС

          1-р байрыг Л. УРТНАСАН  мэргэжилтэнтэй БАГА БОЛОВСРОЛЫН баг

          2-р байрыг Н.ГЭНДЭНСҮРЭН мэргэжилтэнтэй МАТЕМАТИК баг

          3-р байрыг Т.САРАННЭМЭХ мэргэжилтэнтэй ГАДААД ХЭЛНИЙ баг

 

    ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС

1-р байрыг Л. УРТНАСАН  мэргэжилтэнтэй БАГА БОЛОВСРОЛЫН баг

          2-р байрыг З.БОЛОРМАА мэргэжилтэнтэй СӨБОЛОВСРОЛЫН баг

          3-р байрыг Т.САРАННЭМЭХ мэргэжилтэнтэй ГАДААД ХЭЛНИЙ баг

 

    ОЛС ТАТАЛТЫН ТӨРӨЛД

          1-р байрыг Г.АМАРСАНАА мэргэжилтэнтэй ТЕХНОЛОГИ  баг

          2-р байрыг Н.ГЭНДЭНСҮРЭН мэргэжилтэнтэй МАТЕМАТИК баг

          3-р байрыг Б.ПҮРЭВЖАЛ  мэргэжилтэнтэй ФИЗИК МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ баг 

 

     БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР

          1-р байрыг Л. УРТНАСАН  мэргэжилтэнтэй БАГА БОЛОВСРОЛЫН баг

          2-р байрыг Н.ГЭНДЭНСҮРЭН мэргэжилтэнтэй МАТЕМАТИК баг

          3-р байрыг Т.САРАННЭМЭХ мэргэжилтэнтэй ГАДААД ХЭЛНИЙ багууд багууд тус                     

            тус байр эзэлэв.

 

Сүүлийн жилүүдэд нийслэлийн багш нар мэргэжлийн чиглэлээр ур чадвараа ахиулахаас гадна гадна чөлөөт цагийг спортоор хичээллэж спортын ур чадвар болон бие бялдрын хөгжилт, багаар ажиллах чадвар эрс нэмэгдэж байгаа нь энэ тэмцээнээс харагдаж байна. Энэхүү ажлыг  эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах хэрэгцээ шаардлагыг Нийслэлийн Боловсролын газар санаачлан,  ивээн тэтгэж  жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон  нь олон  мянган багшийн оюуны болоод бие бялдрын хөгжилд нь томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Баг хамт олноо сайн зохион байгуулж идэвхи зүтгэл гарган санаачлагатай оролцсон Нийслэлийн боловсролын газар, Дүүргүүдийн Боловсролын хэлтэс, Захирлуудын зөвлөлд талархал илэрхийлж байна. 

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ