Сургууль, цэцэрлэгийн эмч нарын дунд спортын тэмцээн зохион байгууллаа
ОГНОО : 2016/04/07 УНШСАН: 1291


Сургууль, цэцэрлэгийн эмч нарын дунд
спортын тэмцээн зохион байгууллаа.

 

Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойн хүрээнд дэлхийн эмч нарын баярын өдрийг угтан “Хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, багаар ажиллах чадвартай болгох” зорилгоор сургууль цэцэрлэгийн эмч нарын дунд спортын тэмцээн зохион байгууллаа. Тэмцээн  волейбол, дартс, олс таталт, хөгжөөнт буухиа,  даам гэсэн 5 төрлөөр  2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 76-р сургууль дээр болж өнгөрлөө.  Тус тэмцээн нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид мөн уламжлал болон зохион байгуулагдах юм.  Дүүргийн хэмжээгээр сургууль, цэцэрлэгийн эмч нар  баг болон оролцсон бөгөөд  нийт 87 эмч хамрагдсан байна.

Хан-Уул дүүргийн эмч нар багийн дүнгээр тэргүүн байр эзлэн Нийслэлийн Боловсролын газрын нэрэмжит шилжин явах цомын эзэн болсон бол Баянзүрх дүүргийн эмч нар удаах байрыг, Баянзүрх дүүргийн эмч нар гуравдугаар байр эзэлсэн байна.

                Багийн төрлөөр байр эзэлсэн байдал:

1-р байрт Хан- Уул дүүргийн сургууль цэцэрлэгийн эмч нарын баг

2-р байрт Чингэлтэй дүүргийн сургууль цэцэрлэгийн эмч нарын баг

3-р байрт Баянзүрх дүүргийн сургууль цэцэрлэгийн эмч нарын баг

4-р байрт Сонгино- Хайрхан дүүргийн сургууль цэцэрлэгийн эмч нарын баг

5-р байрт Сүхбаатар дүүргийн сургууль цэцэрлэгийн эмч нарын баг

6-р байрт Баянгол дүүргийн сургууль цэцэрлэгийн эмч нарын баг

7-р байрт Налайх, Багануур, Багахангай дүүргийн сургууль цэцэрлэгийн эмч нарын баг

 

Тэмцээний төрлөөр байр эзэлсэн байдал:

 

  • Волейбол Хан-Уул дүүрэг
  • Дартс Баянзүрх дүүрэг
  • Олс таталт Сонгино-Хайрхан дүүрэг
  • Хөгжөөнт буухиа Хан-уул дүүрэг
  • Даам Чингэлтэй дүүрэг

 

 

 

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Сэтгэгдэл
Шинэ мэдээ