Х.Нарантуяаг цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай
ОГНОО : 2016/03/11 УНШСАН: 2842

2016 оны 03 сарын 11 өдөр                     Дугаар Б/27                          Улаанбаатар хот

Х.Нарантуяаг цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг

түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай

  

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэг,  Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1. Авлигатай тэмцэх газрын 2016 оны 05/1406 дугаартай албан бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй тул Хишигсүрэнгийн Нарантуяаг Баянзүрх дүүргийн 168 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн томилсугай.

 

2. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажил хүлээлцүүлэх комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ажлын хэсгийн дарга:

                        Х.Батбаяр                             Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга

Гишүүд:         Д.Тамир                                Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн Төсвийн төлөвлөлт,

нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн

Нарийн бичиг:                                

                        Ц.Энхтуяа                             Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн

Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн

 

3. Д.Оюунцэцэгийн ажил хүлээлцэх хугацааны олговор, Х.Нарантуяагийн үндсэн цалинг ТҮБД-6 зэрэглэлийн 2 дугаар шатлалаар тус тус тооцож олгохыг тус цэцэрлэгийн нягтлан бодогч /Д.Гантуяа/-д зөвшөөрсүгэй.

 

4. Түр орлон гүйцэтгэгч  Х.Нарантуяаг захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Баянзүрх  дүүргийн Боловсролын хэлтэс /Х.Батбаяр/-т үүрэг болгосугай.

 

  

 

ДАРГА                                   Ц.ОТГОНБАГАНА

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ