Н.Батнасанг цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай
ОГНОО : 2016/03/10 УНШСАН: 2087

2016 оны 03 сарын10 өдөр                      Дугаар Б/26                          Улаанбаатар хот

 

Н.Батнасанг цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг

түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1. Авлигатай тэмцэх газрын 2016 оны 05/1462 дугаартай албан бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй тул Намсрайжавын Батнасанг Баянгол дүүргийн 198 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилсугай.

 

2. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажил хүлээлцүүлэх комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай

Комиссын дарга:

                        Л.Жаргал                              Баянгол дүүргийн Боловсролын

хэлтсийн дарга

Гишүүд:         Н.Батцэцэг                           Баянгол дүүргийн Боловсролын

хэлтсийн Төсвийн төлөвлөлт, нягтлан

бодох бүртгэлийн мэргэжилтэн

Нарийн бичгийн   

дарга:             Ж.Батцэцэг                           Баянгол дүүргийн Боловсролын

хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн

 

3. Н.Батнасангийн үндсэн цалинг ТҮБД-6 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар тооцож олгохыг тус сургуулийн нягтлан бодогч /А.Гантуяа/-д зөвшөөрсүгэй.

 

4. Түр орлон гүйцэтгэгч  Н.Батнасанг захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Баянгол  дүүргийн Боловсролын хэлтэс /Л.Жаргал/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ДАРГА                                   Ц.ОТГОНБАГАНА

Сэтгэгдэл
Шинэ мэдээ