БАГА АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” ЁС ЗАНШЛЫН НААДАМ БОЛЛОО.
ОГНОО : 2016/03/02 УНШСАН: 2347

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН БАГА АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ

“БИ МОНГОЛ ХҮҮХЭД” ЁС ЗАНШЛЫН НААДАМ БОЛЛОО.

ЕБС-ийн бага ангийн сурагчдын зан суртахууны төлөвшил,   уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилготойгоор дараах үндсэн үйл ажиллагаа явагдлаа. Үүнд:

      Дүүргийн суралцагчдын амжилт бүтээлтэй танилцах үйл ажиллагаа

Багийн мэндчилгээ

Гишүүдийн ганцаарчилсан тэмцээн 5 хэсэгт зэрэг явагдсан.

  • А хэсэг I ангийн оролцогч – Дааганы уралдаан (Морь уралдуулах)
  • Б хэсэг II ангийн оролцогч – Ардын аман зохиол (Оньсого таах)
  • В хэсэг III ангийн оролцогч –Үгийн сүлжээ (Монгол ахуйтай холбоотой)
  • Г хэсэг IY ангийн оролцогч –Монгол наадгай (Шагай шүүрэх)
  • Д хэсэг Y ангийн оролцогч – Монгол ёс заншлын агуулгатай асуулт

Энэхүү наадамд Нийслэлийн  9 дүүргийн 15 багийн 75 суралцагч оролцлоо. Нийслэлийн боловсролын газар, Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс, Эрдмийн өргөө цогцолбор сургуультай хамтран зохион байгууллаа.

  • Тэргүүн байр БГД-ийн 73 дугаар сургуулийн “Монгол туургатан” баг
  • Дэд байр НД-ийн 119 дүгээр сургуулийн “Мэргэн багачууд” баг
  • Гуравдугаар байр СХД-ийн ИЦС-3 бага сургуулийн “Хамаг Монгол” баг
  • Тусгай байр БЗД-ийн 85 дугаар сургуулийн “Бид биелнэ”баг
  • Тусгай байр ЧД-ийн 17 дугаар сургуулийн “Монгол омогшил” баг тус тус шалгарлаа.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ