Х.Ганбатыг ажлаас чөлөөлөх тухай
ОГНОО : 2016/02/29 УНШСАН: 2349

2016 оны 02 сарын 29 өдөр                     Дугаар Б/19                          Улаанбаатар хот

  

Х.Ганбатыг ажлаас чөлөөлөх тухай

 

 

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1. Нийслэлийн Боловсролын газрын Цахим сургалт хариуцсан мэргэжилтэн Хожгорын Ганбатын ирүүлсэн хүсэлтийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр чөлөөлсүгэй.

 

  2. Х.Ганбатын ажлыг хүлээлцүүлэх  комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

            Комиссын дарга:                 Ц.Жаргалантуул     Сургалт арга зүйн хэлтсийн

дарга

Б.Түвшинзаяа         Нярав

            Нарийн бичиг:                     Л.Ариунсанаа          Хүний нөөцийн асуудал

хариуцсан мэргэжилтэн

 

3. Х.Ганбатын ажилласан хугацааны цалин, ээлжийн амралт болон холбогдох бусад тооцоог хийж дуусгахыг нягтлан бодогч /Б.Нямдорж/-д зөвшөөрсүгэй.

 

                      

 

ДАРГА                                   Ц.ОТГОНБАГАНА

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ