Б.Баярмааг сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай
ОГНОО : 2016/02/25 УНШСАН: 1318

2016 оны 02 сарын 25 өдөр                     Дугаар Б/17                          Улаанбаатар хот

  

Б.Баярмааг сургуулийн захирлын

үүргийг түр орлон гүйцэтгэгчээр

томилох тухай   

  

                                                                                                                        

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дах хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1. Авлигатай тэмцэх газрын 2016 оны 05/1194 дугаартай албан бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй тул Базарын Баярмааг Баянзүрх дүүргийн 137 дугаар бага сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн томилсугай.

 

2. Б.Баярмаагийн үндсэн цалинг ТҮБД-7 зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар тооцож олгохыг тус сургуулийн нягтлан бодогчид зөвшөөрсүгэй.

 

3. Түр орлон гүйцэтгэгч  Б.Баярмааг захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Баянзүрх  дүүргийн Боловсролын хэлтэс /Х.Батбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

ДАРГА                                   Ц.ОТГОНБАГАНА

Сэтгэгдэл
Шинэ мэдээ