Д.Уранцэцэгийг цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай
ОГНОО : 2016/02/16 УНШСАН: 910

2016 оны 02 сарын 16 өдөр                     Дугаар Б/15                          Улаанбаатар хот

 

Д.Уранцэцэгийг цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг

түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай

  

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1. Авлигатай тэмцэх газрын 2016 оны 05/793 дугаартай албан бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй тул Даваамөнхийн Уранцэцэгийг Баянзүрх дүүргийн 213 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн томилсугай.

 

2. Д.Уранцэцэгийн үндсэн цалинг ТҮБД-6 зэрэглэлийн 3 дугаар шатлалаар тооцож олгохыг тус сургуулийн нягтлан бодогчид зөвшөөрсүгэй.

 

3. Түр орлон гүйцэтгэгч  Д.Уранцэцэгийг захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Баянзүрх  дүүргийн Боловсролын хэлтэс /Х.Батбаяр/-т үүрэг болгосугай.

 

  

 

ДАРГА                                   Ц.ОТГОНБАГАНА

Сэтгэгдэл
Шинэ мэдээ