Д.Энхжаргалыг захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай
ОГНОО : 2016/02/12 УНШСАН: 988

2016 оны 02 сарын 12 өдөр                     Дугаар Б/11                          Улаанбаатар хот

 

  Д.Энхжаргалыг захирлын үүргийг хавсран

гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай

 

 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын А/313 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1. Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч тус сургуулийн сургалтын менежер Доржгочоогийн Энхжаргалыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээс чөлөөлсүгэй.

 

2. Д.Энхжаргалтай захирлын үүргийг хавсран гүйцэтгэсэн хугацааны холбогдох тооцоог хийж дуусгахыг тус сургуулийн нягтлан бодогч /Д.Эрдэнэтуяа/-д зөвшөөрсүгэй.

 

3. Уг тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн дүүргийн Боловсролын хэлтэс  /Л.Жаргал /-т үүрэг болгосугай.  

 

 

 

ДАРГА                                   Ц.ОТГОНБАГАНА

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ