Г.Бадамцэцэгийг сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай
ОГНОО : 2016/02/01 УНШСАН: 647

2016 оны 02 сарын 01 өдөр                     Дугаар Б/08                          Улаанбаатар хот

 

Г.Бадамцэцэгийг сургуулийн захирлын

үүргийг түр орлон гүйцэтгэгчээр

томилох тухай   

 

                                                                                                                        

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дах хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1. Авлигатай тэмцэх газрын 2016 оны 05/389 дугаартай албан бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй тул Гөлгөөгийн Бадамцэцэгийг Чингэлтэй дүүргийн 138 дугаар бага сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилсугай.

 

2. Г.Бадамцэцэгийн үндсэн цалинг ТҮБД-7 зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар тооцож олгохыг тус сургуулийн нягтлан бодогчид зөвшөөрсүгэй.

 

3. Түр орлон гүйцэтгэгч  Г.Бадамцэцэгийг захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Чингэлтэй  дүүргийн Боловсролын хэлтэс /Т.Ням-Очир/-т үүрэг болгосугай.

 

 

  

ДАРГА                                   Ц.ОТГОНБАГАНА
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ