Г.Наранцэцэгийг цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай
ОГНОО : 2016/01/07 УНШСАН: 603

2016 оны 01 сарын 07 өдөр                     Дугаар Б/01                          Улаанбаатар хот

 

Г.Наранцэцэгийг цэцэрлэгийн эрхлэгчийн

үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай

 

 

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлийн 23.2.3, 24.1, Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1. Авлигатай тэмцэх газрын 2015 оны 05/8329 дугаартай албан бичгээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй тул Гомбын Наранцэцэгийг Баянзүрх дүүргийн 210 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн томилсугай.

 

2. Г.Наранцэцэгийн үндсэн цалинг ТҮБД-6 зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар тооцож олгохыг тус сургуулийн нягтлан бодогчид зөвшөөрсүгэй.

 

3. Түр орлон гүйцэтгэгч  Г.Наранцэцэгийг захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс /Х.Батбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                           Ц.ОТГОНБАГАНА

Сэтгэгдэл
Шинэ мэдээ