Арга хэмжээ авч ажиллах тухай
ОГНОО : 2015/04/14 УНШСАН: 2068

ДҮҮРГҮҮДИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН

ДАРГА НАРТ

Арга хэмжээ авч ажиллах тухай

Нийслэлийн цэцэрлэг, сургуулийн суралцагчдын эцэг эхээс, баяр тэмдэглэх, анги тохижуулах, сонин сэтгүүл захиалах болон бусад шалтгаанаар хураах мөнгөний хэмжээ нь хирээс  хэтрээд байгаа тухай өргөдөл, гомдлууд БСШУЯ болон Нийслэлийн боловсролын газарт удаа дараа ирж байна.

Бид дүүрэг болон цэцэрлэг,  сургуулийн удирдлагатай нь холбогдож тухай бүр асуудлыг шийдвэрлэж,чиглэл үүрэг даалгавар өгч ажиллаж байгаа ч сүүлийн сараас  ихсэх хандлагатай байна.

Иймд дүүргийн боловсролын хэлтсийн зүгээс энэ чиглэлээр  төлөвлөгөөт ажил зохион байгуулж, хариуцлага тооцон, хэрэгжүүлсэн ажлын тайлан, тулгарч буй асуудлын талаарх мэдээллийг нэгтгэн 2015 оны 05 дугаар сарын 29-нд ирүүлнэ үү?




ОРЛОГЧ ДАРГА                                              Р.ТҮВШИНБАТ

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ