Хамран сургах тойрог тогтоох тухай
ОГНОО : 2015/04/23 УНШСАН: 11440

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр                                            А/31                    Улаанбаатар хот

 

Хамран сургах тойрог тогтоох тухай

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 281 дугаар зүйлийн 281.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ерөнхий боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг хавсралтаар баталсугай.

     

  2. Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.

     

  3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орлогч дарга /Р.Түвшинбат/-д даалгасугай.

     

  4. Уг тушаал гарсантай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/36 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

 

 

 

ДАРГА                        Ц.ОТГОНБАГАНА

Хавсралт файлыг татах: ТАТАХ
Сэтгэгдэл
Шинэ мэдээ