Сурагчдын амралт 22-ноос эхэлнэ
ОГНОО : 2015/12/11 УНШСАН: 1421

ЕБС-ийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ.

Хотын 1-5 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-ноос ирэх сарын 25-ныг хүртэл таван долоо хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-25 хүртэл 21 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25 хүртэл хоёр долоо хоног амарч ирэх сарын 26-наас гуравдугаар улирлын хичээл эхлэх юм.

Орон нутгийн 1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 01 хүртэл гурван гурван долоо хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-ноос 25 хүртэл хоёр долоо хоног, 10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-18 хүртэл амрах юм.

Орон нутгийн хүүхдүүд гуравдугаар улирлын амралтаар буюу мал төллөх цагаар урт хугацаагаар амрахаар зохицуулсан учраас өвөл богино хугацаагаар, хотод ханиадны ид дэгдэлтийн үеэр бага насны хүүхдүүдийг аль болох гэрт нь байлгах зорилгоор хоёрдугаар улирлын амралтыг урт хугацаатай байхаар зохицуулсан байна.

Эх сурвалж: Zaluu.com сайтаас  С.Ням

Сэтгэгдэл
Шинэ мэдээ