Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүд бүрэн камертай болжээ
ОГНОО : 2015/12/11 УНШСАН: 793

Хан-Уул дүүрэгт 2014 оноос эхлэн “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 18 цэцэрлэгийн гадна, дотор талд нийтдээ 273 ширхэг камер суурилуулсан байна. Дүүргийн зүгээс хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсөж, сурч хүмүүжих нөхцөлийг хангаж анги бүрт суурилуулж,эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байна. Ирэх оноос эцэг, эхчүүд интернетийн сүлжээнд холбогдсон компьютер болон ухаалаг утаснаасаа хүүхдийнхээ ангид суурилуулсан камерыг хянах бүрэн боломжтой болох юм. Мөн дүүргийн хэмжээнд хувийн өмчийн 95 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дүүргийн Засаг даргатай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд бүх цэцэрлэгийг камертай байлгах заалт оруулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: www.bataar.mn /2015.12.10/    

Сэтгэгдэл
Шинэ мэдээ