Чинхур, Цахим эрин сургуулийн эцэг эхчүүдийн АНХААРАЛД
ОГНОО : 2015/12/11 УНШСАН: 2568

Чинхур, Цахим эрин сургуулийн

эцэг эхчүүдийн АНХААРАЛД

Монгол Улсын боловсролын хяналтын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 31-09-336/169, 31-09-336/170 дугаар дүгнэлт гарч, дүгнэлтийн хүрээнд нийслэлийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/704 дугаар захирамжаар Чинхур, Цахим эрин сургуулийн эрхийг цуцалж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Гэсэн хэдий ч мэргэжлийн хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын удаа дараагийн зөвлөмж, заавар, албан шаардлагыг үл хүндэтгэн өнөөдрийг хүртэл олон тооны хүүхдүүдийн эрх ашгийг зөрчин зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсаар байна.

Тусгай зөвшөөрөл цуцлагдсан тул 2015-2016 оны хичээлийн жилд дээрх 2 сургуульд анги удирдсан багшийн болон багшийн журнал, сурагчийн хувийн хэрэг, сурах бичиг хуваарилагдаагүйгээс гадна 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс хувьсах зардлын санхүүжилтийг хаасан болно. Үүний зэрэгцээ 2015-2016 онд 9, 12 дугаар ангийн суралцаж төгсөх сурагчдад суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх олгогдохгүй.

Иймд та бүхэн санаачилга гарган өөрсдийн хүүхдийг албан ёсны бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй  сургуульд шилжүүлэн сургахыг зөвлөж байна.

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Шинэ мэдээ