“ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧ” АЯНЫ УДИРДАМЖ
ОГНОО : 2015/11/13 УНШСАН: 1393




“ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧ” АЯНЫ УДИРДАМЖ

Зорилго:ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын оролцоонд тулгуурлан бүрэн шаталттай сайжруулсан зуухыг ашиглаж буй айл өрхүүдийн бодит хэрэглээ, үр нөлөөллийн талаарх мэдээллийг цуглуулах, баримтжуулахад энэхүү арга хэмжээний зорилго оршино.

Зорилтот хүн ам:

  • Хүн амын төвлөрөл ихтэй гэр хорооллын дунд байрлах ЕБС-ийн ахлах ангийн сурагчид
  • Нийслэлийн дунд бүсийн гэр хороололд оршин сууж буй бүрэн шаталттай сайжруулсан зуухыг ашиглаж буй айл өрхүүд

    Хамрах хүрээ:

  • ЕБС-ийн 8-12-р ангийн сурагчид
  • Нийслэлийн төвийн 6 дүүргийн тус бүр 1 сургууль

    Зохион байгуулагч:

  • УБЦАТ
  • Нийслэлийн Боловсролын Газар

    Зохион байгуулалт:

  • Шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн “Сайжруулсан зуух миний амьдралд” товхимолыг хэвлэх
  • Товхимолыг танилцуулах “Өсвөрийн цуглаан” арга хэмжээг зохион байгуулах
  • Товхимолыг өсвөрийн сэтгүүлчдийн гэр бүл, сургуульд түгээх
  • Аяны үйл явц, үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчлах

    Хүлээгдэж буй үр дүн:

  • Сэтгүүлч болох хүсэлтэй ахлах ангийн сурагчдад анхан шатны мэдээлэл, зөвлөгөө өгч энэ чиглэлээр санаачлагатай, үр бүтээмжтэй ажиллах боломжийг олгоно
  • УБЦАТ-ийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр борлуулсан зуухны хэрэглээ, айл өрхөд үзүүлж буй үр нөлөөллийн талаарх бодит жишээ, баримтуудыг бүрдүүлнэ
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх мэдээлэл, сурталчилгааны ажлын бааз, суурийг жишээ баримтаар баяжуулна

    Шагнал:

  • Нэгдүгээр байр – 200,000
  • Хоёрдугаар байр – 150,000
  • Гуравдугаар байр – 100,000
  • Тусгай байр – 70,0000
  • Нийт 9 шилдэг сурагчийг шалгаруулна

    Бүтээлийг хүлээж авах:

  • 2015 оны 11-р сарын 27-ны 17:20 минутаас өмнө
  • to_usip@.mn хаягруу эсвэл зөвлөгөө өгч буй Монгол хэл, уран зохиолын багшид
  • 500-800 үгт багтаан компьютерт шивсэн хэлбэрээр илгээж
  • 2015 оны 12-р сард зохион байгуулах “Өсвөрийн цуглаан”-нд урилгаар оролцон дүнгээ сонсоно
Сэтгэгдэл
Шинэ мэдээ