УЛААНБААТАР ХОТ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 376 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЕБС-ИУДАД ЗААХ ХИЧЭЭЛ, ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
ОГНОО : 2015/10/21 УНШСАН: 3386

Хичээлийн зөвлөмж

 

УЛААНБААТАР ХОТ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 376 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ЗААХ ХИЧЭЭЛ, ЗОХИОН БАЙГУУЛАХ

 АЖЛЫН ТУХАЙ  ЗӨВЛӨМЖ

ЗОРИЛГО:  ЕБС-ийн сурагчдад нийслэл хотын үүсч хөгжиж ирсэн  эртний түүх, соёл, бүтээн байгуулалтын ололт амжилтыг тайлбарлаж ярилцах, нийслэлийн иргэний аливаа ажилд, оролцох хүсэл эрмэлзлэл, үлгэр,  дууриалал бахархлыг төлөвшүүлэх,

ХУГАЦАА2015.10.22-29-ний өдрүүдэд иргэний боловсролын үйл ажиллагааны цаг, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, амьдрах чадварын үйл ажиллагаа зэрэг сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагаар  сурагчдын оролцооны ажлууд зохион байгуулах

ХАМРАГДАХ  ХҮРЭЭЕБС-ийн 3-12 дугаар ангийн сурагчид,  түүх, нийгэм, иргэний боловсрол болон ангиудирдсан  багш нар, түүх газар зүйн  ЗАН, сургуулийн удирдах ажилтан, эцэг эх, төрийн ба төрийн бус байгууллагууд

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:  Нийслэлийн өдөрт зориулсан  үлгэрчилсэн хичээлийн  сэдвийг  өөрийн сургуулийн онцлогт нийцүүлэн баяжуулж,  анги тус бүрийн сурагчдын нас биед  тохируулан ээлжит хичээлээ бэлтгэн заана.

АРГА ЗҮЙ: Лекц ярилцлага, харилцан ярилцах, хэлэлцүүлэг өрнүүлэх, үзүүлж заах, зочин урьж уулзалт хийх, асуудал шийдвэрлэх, бүтээлийн  үзэсгэлэн гаргах, экскурс тойрон аялал зохион байгуулах, АХА тэмцээн зохиох, дүрийн тоглолт зохион байгуулах зэрэг сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА: Нийслэлийн өдрийг угтаж бэлтгэл ажлыг хангах хүрээнд дараах үйл ажиллагааг сургуулиуд зохион байгуулах нь зүйтэй.   Үүнд:

  1. Өөрийн харьяа дүүрэгт оршиж байгаа /Үндэсний түүхийн, цэргийн түүхийн, Богд хааны, нийслэлийн түүхийн музей, монгол костюмс, уран зургийн галарей, Чойжин ламын сүм музей, Занабазарын дүрслэх урлагийн, динозаврын / зэрэг музейд түүхийн аялал экскурс хичээлийг зохион байгуулах
  2. Сургууль дээрээ нийслэлийн түүх, соёл, нийслэлийн бүтээн байгуулалтыг сурталчлах булан, танхим, зурагт хуудас, мэдээллийн самбар ажилуулах, цахим видео хичээл үзүүлэх
  3. Нийслэлийн иргэний эрхэмлэх соёл, ёс зүй, харилцаа, баримтлах дэг дүрэм, журам зэрэг иргэдийн дунд тулгамдсан асуудлаар ахлах ангийн сурагчдын дунд хүүхдийн оролцоог өрнүүлэх талаар мэтгэлцээн, ярилцлага, хэлэлцүүлэг хийх
  4. Сургууль дээрээ хотын соёл, дэг журмыг сахих, зан суртахууны тодорхой зан үйл, уламжлалаас хэвшүүлж, төлөвшүүлсэн байх
  5. Хотын соёл, дүрмээр хэрэгжүүлэх зан харилцааг дэлгэрүүлэх, хэвшүүлэх тодорхой үйл ажиллагаанд эцэг эх, байгууллага олон нийтийг татан оролцуулж, тодорхой үр дүнд хүрсэн байх
  6. Тогтвортой хөгжлийн боловсрол олгоход чиглэсэн “Эко” төсөл хэрэгжүүлэх, анги танхим, сургууль орчин ногоон орчин бүрдүүлэх /цэцэгжүүлэх, мод тарих/
  7. Нийслэл, дүүрэг, сургуулийн түүх, соёл, дурсгалт газартай холбоотой шинэ содон мэдээ, намтарчилсан түүх, нийслэлийн хүндэт иргэн, түүхэн ахмад зүтгэлтэн хүмүүсийн аман ярилцлага сурвалжлах, сонин хэвлэлийн эх сурвалж, эх баримт нотолгоо, түүхийн ном зэргийг цуглуулж товьёог хөтөлж, анги танхимдаа байрлуулах
  8. Нийслэл хотын түүх, соёлтой холбоотой дуу шүлэг цуглуулж, анги хамт олноороо дуулж сурах, уралдаан зарлаж, дүгнэх
  9. Нийслэлийн өдрийг угтаж хийсэн ажлаа хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр сурталчилж, үйл ажиллагааны цагийг үр дүнтэй зохион байгуулж, ажлын тайлангаа НБГ, дүүргийн БХ–т хүргүүлсэн байна.

Эдгээр дуунаас ангиараа сонгож сураарай.

  • Ц.Сандуйжав, Г.Пүрэвдорж, “Улаанбаатарын үдэш”
  • Л.Дагвадорж, Д.Лувсаншарав, “Үйлсийн сайхан Улаанбаатар”
  • Г.Алтанхуяг , “ Учралын жаргалтай Улаанбаатар”
  • Б.Явуулан, Г.Дарамзагд, “Улаанбаатарын уянгын дуу”
  • Ц.Гайтав, С.Гончигсумлаа, “Улаанбаатарын тухай”
  • “Сайн байна уу, Улаанбаатар”
  • У.Мөнхжаргал, “Би зугаалж явна”
  • Ц.Амарсайхан, “Дэлхийд цуутай Монгол улс”
  • О.Сэрээнэн Ч.Сангидорж, “Хатан тунамал туул”
  • “Миний нийслэл”

Сонгон заах хичээлийн сэдвүүд:

  • Нийслэлийн газар зүйн байрлал, цаг агаарын онцлог
  • Нийслэлийн түүх, соёлын хөгжил
  • Нийслэлийн боловсролын түүх, хөгжил,
  • Нийслэлийн орон нутгийн удирдах байгууллага иргэний оролцоо
  • Нийслэлийн хүүхэд, залуучууд- чөлөөт цаг
  • Нийслэлийн иргэний дагаж мөрдөх дэг, ёс
  • Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал тулгамдсан асуудал
  • Нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, хүн амын хөгжил
  • Нийслэлийн үйлдвэр аж, ахуй бизнесийн хөгжил
  • Нийслэлийн барилга, хот байгуулалт
  • Нийслэлийн дэд бүтэц, зам харилцаа
  • Нийслэлийн газар өмчлөл, газар ашиглалт
  • Нийслэлийн ногоон байгууламж, цэцэрлэг
  • Нийслэлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт
  • Нийслэлийн үйлчилгээ түүний шинэчлэл
  • Нийслэлийн гадаад харилцааны хөгжил

 

“МИНИЙ ХОТ- УЛААНБААТАР”

/YI-XII  ангид/ 

Ярианы сэдэв



 Зорилго: Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэж байгааг тохиолдуулан төрөлх хотынхоо түүх, соёл, газар зүйн байрлалын онцлогийг гүнзгийрүүлэн мэдэх болно.

Хугацаа: 40 минут

Хичээлийн хэрэглэгдэхүүн: Улаанбаатар хотын газрын зураг, түүх соёлын дурсгалт зүйлс, засаг захиргааны барилга, дэд бүтэц, аж ахуйг харуулсан фото зураг, интернет мэдээлэл, хотын сүлд тэмдэг, нийслэлийн туг, “Tөрийн цахим үзмэр”  CD цахим хичээл

Арга зүй: Багаар хамтран ажиллах, лекцийн, үзүүлэнгийн, харилцан ярилцах, тайлбарлах, кино хичээл  үзүүлэх, холбогдох сэдвээр зочинтой хичээл зохион байгуулж, хэлэлцүүлэг хийх

 

Холбогдох мэдээлэл:

Газар зүйн байрлалын  онцлогМонгол улсын нийслэл  Улаанбаатар,дэлхийн саятан хотуудын нэг.  Нийслэлийн орших талбайн хэмжээ 4,704.4 км² газартай. Улаанбаатар хот  Монгол улсын  төвд Төв аймгаар хүрээлүүлж, хуучнаар  Алтан тэвшийн хөндий, Туул-Сэлбийн бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан уул, Сонгинохайрхан , Чингэлтэй, Баянзүрх зэрэг дөрвөн уулын  дунд оршдог. Богд хан уул нь дэлхийн хамгийн анхны дархан цаазат уул юм. Улаанбаатар хотын цаг агаар нь эх газрын эрс тэс уур амьсгалтай, хүйтэн өвөл, сэрүүн зунтай,  баруун хойд зүгийн салхи зонхилно. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудын нэг юм.

Хүн ам.

Улаанбаатар нь  Монгол улсын нутгийн 0,3% -ийг эзлэх боловч нийт  хүн амын 40 хувь нь, хот  суурин газрын хүн амын 65% оршин суудаг.  2014 оны байдлаар[7] Улаанбаатар хотын хүн ам нь 1,324,000 бөгөөд нягтшил нь квадрат километр тутамд  300 хүн ноогдож байна.

Нийт  хотын хүн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30% нь 16-аас доош насны хүүхдүүд байна. 2007 оны 4-р сард 1,0 сая хүнтэй болж дэлхийн саятан хотуудын 182 дугаарт, Азийн саятан хотуудын 107 дугаар жагсаалтад бичигдэх болжээ. Нийслэлийн хүн амын дундаж наслалт  66,8 болсон. Хотын хүн амын өсөлтийн 66% дотоодын шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй. Нийслэл хотод жилд дунджаар 16 мянган хүүхэд шинээр төрдөг. Улаанбаатар хотод  2009 оны 1-р сарын байдлаар 251,8 мянган өрх айл оршин сууж, нийт өрхийн 60,6% гэр хороололд, 39,4% орон сууцад амьдарч байна. Нийслэлийн нэг өрхийн сарын дундаж орлого  2012 оны байдлаар 983,2 мянган төгрөг болж, өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй болжээ.

Улаанбаатар хотын үүссэн түүхээс

Автай сэцэн хааны удам Түшээт хан Гомбодорж 11 дүгээр жарны шаргачин туулай жил буюу 1639 онд хуралдсан халхын ноёдын чуулганаар таван настай хүү Занабазараа Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ. Занабазарт зориулан өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуурын хөвөөнд байгуулсан “Шар бүсийн хот” өргөө нь өнөөгийн Улаанбаатар хотын  үндэс болсон түүхтэй. Улаанбаатар нь байгуулагдсан цагаас хойш 1639-1778 онд 28 удаа нүүдэллэж Өргөө, Номын өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ гэж нэрлэгдэж байжээ. Харин 1778 онд хатан Туулын хөвөө сэрүүн сэлбийн дэнжийн хүн чулууны хонхорт суурьшиснаас хойш дахин нүүгээгүй байна. 1911 оны 12-р сарын 31-нд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, Монголын улс төр, эдийн засаг, соёл, шашны төв Их хүрээг хаант Монгол улсын “Нийслэл хүрээ” хэмээн тунхагласан. 1924 онд хуралдсан Улсын анхдугаар хурлаас Нийслэл хүрээг улсын нийслэл болгон “Улаанбаатар” хэмээн нэрлэж, 1994 онд батлагдсан “Нийслэлийн эрх зүйн байдлын хууль”-иар бүрэн эрх чиг үүрэг, статусыг хуульчлан баталгаажуулсан байна.
 

Нийслэлийн засаг захиргаа. Улаанбаатар нь Монгол Улсын Нийслэл бөгөөд Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана. Хотыг 4 жил тутамд хотынхоо иргэдээс сонгогддог Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал удирдах бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хотын даргын нэрийг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьдаг бөгөөд Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд хотын даргыг 4 жилийн хугацаатайгаар томилдог. Хотын дарга нь Улаанбаатар хотын нийт газар нутагт Монгол улсын хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд ИТХ-д хийсэн ажлаа тайлагнадаг.


 Улаанбаатар хотын удирдлагын тогтолцоо.
Нийслэлийн тогтолцоо нь 2014 оны байдлаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Захирагчийн алба, 33 хэрэгжүүлэгч агентлаг, 19 харьяа газар, 9 дүүрэг, 152 хорооноос бүрдэж байна.

   Улаанбаатар хот 2009 оны 2-р сарын байдлаар дэлхийн 30-аад орны 50 гаруй хоттой хамтын ажиллагааны харилцаатай ажиллаж байна. Улаанбаатар хотын сүлд тэмдэг нь мөрөвчит дугуй дүрсний төвд байрласан Богд хан уулын уламжлалт шүтээн Хангарьд юм. Нийслэлийн туг нь мөнх хөх тэнгэрийн өнгөтэй нийслэлийн сүлд тэмдгийг цагаан торгоор дүрслэн алтлаг өнгийн утсаар зээглэн урласан байдаг.

 

  
Нийслэлийн эдийн засаг.

Энэ хотын нэг онцлог нь үндэсний хамгийн их үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн бүс болдогт бөгөөд одоогоор 40000 орчим том жижиг компаниуд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 46%-ийг үйлдвэрлэж байна.

Нийслэл хотод 39 мянга гаруй ААН байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 86% хувийн өмчийн, 2,3% төсвийн, 11,1% төрийн бус байгууллага байна. 2008 оны байдлаар нийслэлийн эдийн засгийн хэмжээ 2300,0 тэрбум₮ хүрлээ. Нийслэлийн нэг хүнд 2,7сая₮ нэмүү өртөг ноогдож байна. Хотын эдийн засийн 71%  үйлчилгээний салбар, 28% аж үйлдвэр, барилгын салбар эзэлж байна. Нийслэл хотод 15,8 триллион төгрөгийн үнэтэй 87 мян барилга байгууламж байна. Манай улсын бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалтын 86,0% УБ хотод явагдаж өдөрт дунджаар 3318 хүнсний дэлгүүр, 53 бөөний худалдааны цэг, 22 зах, худалдааны төв, түргэн үйлчилгээний 891 цэг үйл ажиллагаа явуулж байна.

 

 Хотын үйлчилгээ, дэд бүтэц

 

 Нийтийн тээвэр. 1929 онд Монгол трансын дэргэд ачааны 3 автомашиныг тоноглож “Улаанбаатар-Амгаланбаатар” чиглэлд хүн тээвэрлэж эхэлснээр хотын зорчигч тээврийн үндэс тавигджээ.  УБ хотын автозамын сүлжээ нийт 427,6км. Хотын нутаг дэвсгэрт 61 гүүр байна. УБ хотод өдөрт 107 чиглэлд 2248 тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж байна.

Улаанбаатарт хотын баруун өмнөд хэсэгт, 18 км зайд орших Чингис хаан олон улсын нисэх буудал байрладаг. Энэ нисэх буудлаас үндэсний тээвэрлэгч МИАТ төрийн өмчит компани Токио, Сөүл, Берлин, Москва, Эрхүү, Бээжин, Хонконг хотууд руу нислэг үйлддэг. Мөн гадаадтай Монголын төмөр замаар Транс-Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замын сүлжээтэй холбогддог. Улаанбаатар хотын доторх тээврийн үйлчилгээг Нийслэлийн Нийтийн тээврийн газар удирдан зохион байгуулдаг ба нийтийн тээврийн үйлчилгээ нь үндсэн, туслах, буухиа, хот орчмын, такси гэсэн ангиллаар зохион байгуулдаг. Үйлчилгээнд троллейбус, автобус, рэйлбус, микробус, такси үйлчилдэг. Нийслэлийн нийт өрхийн 25% буюу 3 өрх тутмын 1 нь суудлын автомашин тээврийн хэрэгсэл эзэмшиж байна. Хотын суурин телефон цэгийн тоо 93,6 мянга болов. Хөдөлгөөнт холбоо хэрэглэгчдийн 97,6% үүрэн телефоны үйлчилгээг сонгожээ. Кабелийн 12 телевиз 86,6 мянган хэрэглэгчдэд үйлчилж, интернетийн хэрэглэгчдийн тоо 25,5 мянга болжээ. Нийслэлийн 40,9 мянган өрх гэртээ компьютертэй бөгөөд 18,7% интернетэд холбогджээ.  

Хотын нэг онцлог нь үндэсний хамгийн их үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн бүс болдогт бөгөөд одоогоор 40000 орчим том жижиг компаниуд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 46%-ийг үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг нийт аж ахуйн нэгжийн 81%, их эмчийн 60%, ИДС-ийн 78%, суралцагсдын 88%, улсын хэмжээний нийт автомашины 56% нийслэлд ноогдож байна. Улаанбаатар хотын доторх тээврийн үйлчилгээг Нийслэлийн Нийтийн тээврийн газар удирдан зохион байгуулдаг ба нийтийн тээврийн үйлчилгээ нь үндсэн, туслах, буухиа, хот орчмын, такси гэсэн ангиллаар зохион байгуулдаг. Үйлчилгээнд троллейбус, автобус, рэйлбус, микробус, такси, дуобус зэрэг тээврийн төрлүүд үйлчилж байна.

Гадаад харилцаа. Улаанбаатар хотын баруун өмнөд хэсэгт, хотын төвөөс 18 км зайд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал байрладаг. Энэ нисэх буудлаас үндэсний  зорчигч тээвэрлэгч МИАТ төрийн өмчит компани Токио, Сөүл, Берлин, Москва, Эрхүү, Бээжин, Хонконг зэрэг хотууд руу нислэг үйлддэг. Мөн гадаад улсуудтай Монголын төмөр зам, Транс-Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замын сүлжээтэй холбогддог. Ахан дүүгийн холбоотой хотууд:

2012 оны 11 сарын 13-ы байдлаар:[8]

 

Дүгнэж ярилцах асуултууд:

  • Нийслэлийн түүх, соёлын талаар юу мэдэж авсан бэ?
  • Шинээр түүх соёлтой холбоотой ямар эх сурвалжууд олж цуглуулсан вэ?
  • Танай сургууль нийслэлийн хаана байрладаг вэ?
  • Танай сургуулийн түүх нийслэлийн түүхийн аль үетэй холбогдож байна вэ?
  • Та нар сургуулийн түүхээ бүтээхэд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
  • Танай гэр бүлийн гишүүд нийслэлийн иргэний хувьд ямар үүрэг, хариуцлага хүлээж, ямар эрх эдэлдэг вэ?

 

 

 

 

 


 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ