“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ
ОГНОО : 2015/12/07 УНШСАН: 1518

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ

                                                                                               

2015 оны 10 дугаар сарын 10 ны өдөр                                                                Улаанбааатар хот

 

 

Энэхүү санамж бичгийг нэг талаас “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ, нөгөө талаас Нийслэлийн Боловсролын Газар хооронд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үйл ажиллагааны зорилтуудыг дэмжиж, иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх, улмаар байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв зохистой харилцах дадал төлөвшлийг бий болгоход  хувь нэмрээ оруулах зорилгоор харилцан тохиролцож байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Талууд нь сайн дурын, ашгийн бус үндсэн дээр, төрийн байгууллагын хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан харилцан ойлголцож энэхүү санамж бичгийг байгуулсан болно.
  2. Талууд нь хамтын ажиллагаандаа хууль дээдлэх, байгууллага хоорондын харилцааны зохистой хэм хэмжээг баримтлан харилцан санал солилцох, туршлага солилцох, зөвшилцөх, үр бүтээлтэй, урт удаан хугацаагаар хамтран ажиллах зарчмуудыг баримтална.

 

Хоёр. Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд

2.1.  “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ нь:

2.1.1 “Эко танхим” сургалт мэдээллийн төв байгуулж, экологи, байгаль орчны судалгаа, гарын авлага, ном товхимолын нэгдсэн бааз суурь үүсгэх: 

(Монгол Улс болон дэлхийн экологийн асуудлууд, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, Тогтвортой ногоон хөгжил, Агаарын бохирдол, Уул уурхайн нөхөн сэргээлт, Усны хомсдол, Хүрээлэн буй орчны бохирдол, Газрын доройтол, Бэлчээрийн талхагдал, Цөлжилт, Сэргээгдэх эрчим хүч, Биологийн олон янз байдал, Ойн сан, Бусад экологийн тулгамдсан асуудлуудын талаархи)

2.1.2 Иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулах

2.1.2.1 Эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг олон нийтэд танилцуулах, сурталчилах;

2.1.2.2 Иргэдэд экологийн боловсрол олгох замаар байгаль орчноо хайрлан, хамгаалах дадлыг төлөвшүүлэх нэмэгдүүлэх;

2.1.2.3 Иргэд олон нийт, сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид болон оюутнуудыг экологи, байгаль орчны чиглэлээр судалгаа, мэдээллийн материалаар хангах;

2.1.2.4  Экологи, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд болон ТББ, ААНБ-уудын үйл ажиллагааг дэмжих;

2.1.2.5 Экологи, байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр хурал зөвлөгөөн, сургалт, семинар, уулзалт зохион байгуулах нөхцөл бүрдүүлэх.

2.1.3 “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ нь нөөц бололцоондоо тулгуурлан Нийслэлийн Боловсролын Газарт өөрийн “Боловсрол төгөл”-тэй болоход бүх талын дэмжлэг үзүүлэх.

2.1.4 “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ нь нөөц бололцоондоо тулгуурлан Нийслэлийн Боловсролын Газарт өөрийн “Боловсрол төгөл”-тэй болоход 1,7 га газар олгож дэмжлэг үзүүлэх.

2.1.5. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнОНӨТҮГ нь өөрийн ерөнхий төлөвлөлтөд нийцүүлэн харилцан тохиролцосоны үндсэн дээр Боловсрол төгөл байгуулах ерөнхий төлөвлөлтийн болон хэсэгчилсэн төлөвлөлтийн ажлын зургийг хийж баталгаажуулаж өгөх  

2.1.6 “Боловсролтөглийн бүтээн байгуулалттай холбоотой ногоон байгууламж, дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэж буй ажил гүйцэтгэгч компани, аж ахуй нэгж, иргэдтэй харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан шаардлагатай тохиолдолд зохих хууль, журмын дагуу гэрээ байгуулан хамтран ажиллах

2.1.7 Боловсрол төгөлд харяъалагдах мод, бут сөөг, зүлэг, цэцэг бүхий ногоон байгуулажийг услах, арчлах, хамгаалах ажлыг харилцан тохиролцсоны үндсэн дээр хийж гүйцэтгэх.

2.1.8 Боловсрол төгөлд харяъалагдах мод, бут сөөг, зүлэг, цэцэг бүхий ногоон байгууламжийг шинээр бий болгоход төрөл зүйлийн сонголт хийх, тарьж ургуулах, арчлах хамгаалах зэрэг үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, харилцан санал солилцох зэргээр хамтран ажиллах

2.1.9 Боловсрол төглийн ногоон байгууламжийг услах арчлахад зориулан усалгааны зориулалтаар худаг гаргахад цахилгаан эрчим хүч болон бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах

2.1.10 Боловсрол төглийг төлөвлөсөн хувиарийн дагуу бүтээн байгуулагдаж дууссаны дараа харуул хамгаалалтын тал дээр анхаарч, өөрийн болон хамтын хөрөнгийн эзэмшилд бүртгэн авч олон нийтэд нээлттэй, байнгын үйл ажиллагаатай байх тал дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах

 

2.2. Нийслэлийн Боловсролын Газар нь:   

           2.2.1   Экологийн сургалт мэдээллийн төв байгуулахад оруулах хувь нэмэр:

2.2.1.1   Экологи, байгаль орчны тулгамдсан асуудлуудаар судалгааны ажил гүйцэтгэсэн Монгол Улсын болон Олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын зохиогчийн эрх нь нээлттэй болон хуулбарыг авах зөвшөөрөлтэй материалууд, тайлан, ном, товхимолуудыг хандивлах, цахим хэлбэрээр олгох, хөнгөлөлттэй үнээр худалдах;

2.2.1.2   Цаашид жил бүр тогтмол Монгол Улсын болон Олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын нийтлүүлсэн шинэ судалгааны ажил, тайлан, ном товхимолуудыг “Эко танхим” сургалт мэдээллийн төвд танилцуулж, хуваалцаж байх;

2.2.2   Олон нийтэд экологийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллах:

2.2.2.1  Экологи, байгаль орчны сэдвээр хурал зөвлөгөөн, сургалт, семинар, уулзалт хамтран зохион байгуулах;

2.2.2.2 Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын нөөц бололцоонд тулгуурлан олон нийтийн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах;

2.2.2.3 Эко боловсролын төсөл хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх зэргээр талууд харилцан ашигтай хамтран ажиллана.

 

 

2.2.3  Нийслэлийн Боловсролын Газар нь өөрийн болон хамтран ажилладаг албан байгуулагуудын хамтын хүчээр Боловсрол төглийг төлөвлөгөөний дагуу шат дараатайгаар 3-4 жилийн хугацаанд бүтээн байгуулах

2.2.4 Нийслэлийн Боловсролын газар Боловсрол төглийн бүтээн байгуулалт дэд бүтцийн ажлуудыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнОНӨТҮГ нь хийж баталсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэнэ.   

2.2.5 Нийслэлийн Боловсролын газар Боловсрол төглийн бүтээн байгуулалт дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах даа зохих хууль, журмын дагуу бие даан сонгох эрхтэй. 

2.2.6  Боловсрол төгөлд харяъалагдах мод, бут сөөг, зүлэг, цэцэг бүхий ногоон байгууламжийг услах, арчлах, хамгаалах ажлыг ҮЦХ болон ажил гүйцэтгэгч компани, НБГ 3-н талт гэрээ байгуулах, эсвэл харилцан тохиролцсоны үндсэн дээр албан үүргийг тодорхой болгох ажлыг хийж гүйцэтгэх.

2.2.7 Боловсрол төглийн ногоон байгууламжийг услах арчлахад зориулан шаардлагатай тохиолдолд усалгааны зориулалтаар гүний худаг гаргах

2.2.8 Боловсрол төглийг төлөвлөсөн хуваарь, төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулж, ҮЦХ-д хүлээлгэн өгөх, олон нийтэд нээлттэй, байнгын үйл ажиллагаатай байх тал дээр анхаарч ажиллах

2.2.9.1 Нийслэлийн Боловсролын Газар нь өөрийн болон хамтран ажилладаг албан байгуулагуудын хамтын хүчээр Боловсрол төгөл байгуулж дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулна. Үүнд:

2.2.9.1,1 Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль,цэцэрлэгийн багш болон Эко клубын сурагчдын хамтын ажиллагаанд тулгуурлан иргэд олон нийтэд экологийн  боловсрол олгох сургалт, сурталчилгаа, боловсрол мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулах

2.2.9.1.2 Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх сурагчдын бие даасан оролцооны байгууллагыг дэмжих, Эко клубуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтворжуулах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах

 

2.2.9.1.3 Эко клуб, багш сурагчдын хамтын хүчээр Боловсрол төгөлд  өвөрмөц шийдэл бүхий цэцгийн мандлуудтай ногоон байгууламж бий болгоно. Улмаар уг ногоон байгууламжийн хүрээнд жил бүр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн төгсөгчдийн нэрэмжит залгамж холбоотой  Дурсамж төгөл бий болгох

 

 

2.2.9.1.4 Урлаг -технологийн хичээлд тулгуурлан хүүхдийн найрал дуу, ногоон гэрэл цагаан шугам, Уран хөдөлгөөнт гимнастик болон Нисэх болон авто загварын төрөлжсөн уралдаан тэмцээн зохион байгуулах, практик дадлагын үйл ажиллагаа зохион байгуулах

 

2.2.9.1.5  Мини- Эко орчин бүрдүүлж байгалийн ухааны хичээлийн агуулгын хүрээнд ажиглалт, туршилт, хэмжилт, судалгаа хийх тухайлбал, цаг уурын ажиглалт, хөрсний зүсэлт харуулах, газрын гадаргын хотгор гүдгэрийг харуулсан бодит үзүүлэн ашиглах, нэг болон олон наст цэцгийн үрсэлгээ хийж тарьж ургуулах, газар шороог бэлтгэх, тарьсан ургамлыг арчлах, тордох зэрэг амьдрах чадварын үйл ажиллагааны хичээл зохион байгуулах

 

2.2.9.1.6  Монгол гэр бүхий бичил дэд бүтцийг байгуулж, нийгмийн ухааны хичээлийн агуулгын хүрээнд нүүдэлчдийн соёл иргэншил, ёс заншил, эх түүхээрээ бахархах, байгаль орчноо хайрлан хамгаалах уламжлалт зан үйлийг түгээн дэлгэрүүлэх, сургалт болон танин мэдэхүйн зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах

 

2.2.9.1.7  Төрийн болон төрийн бус байгууллагууд, Их дээд сургууль, Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах, бүсийн болон орон нутаг, олон улсын хэмжээний хурал, илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулах

 Гурав. Санамж бичгийг хэрэгжүүлэх

3.1. Энэхүү Санамж бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор хоёр талаас ажил хариуцсан хэсэг санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр гарган батлуулж хэрэгжилтийг хянан, үр дүнг тооцож байна.

3.2.  Энэхүү Санамж бичиг гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд санамж бичигт өөрчлөлт оруулах, шинэчлэх талаар талууд санал гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ.

3.3.  Санамж бичгийг Улаанбаатар хотноо 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 хувь үйлдэж батлуулав.         

  

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛИЙН

ГАЗРЫН ДАРГА

Ц. ОТГОНБАГАНА

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ

ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ ДАРГА

 

Б. САРАНЧИМЭГ

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ