“БАГШАА АЛДАРШУУЛЪЯ” ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
ОГНОО : 2015/10/07 УНШСАН: 1500

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 21 ДЭХ ӨДӨР, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 49 ДЭХ ӨДРИЙН “БАГШАА АЛДАРШУУЛЪЯ” ХҮНДЭТГЭЛИЙН  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ   МЭДЭЭЛЭЛ

Зорилго: Дэлхийн багш нарын 21 дэх өдөр, Монголын багш нарын 49 дэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг, багш сурган хүмүүжүүлэгчид, ”Боловсролд ээлтэй засаг дарга”-ыг шагнаж урамшуулахад оршино.

Индексийн урамшуулалын шагнал гардуулах

  • 2013 онд “5 дугаар ангийн чанарын шалгалт”-д амжилттай шалгагдсан 50 багшийг 100 сая төгрөгөөр, сургалтын чанар хүртээмжийн индексээр эхний эрэмбэд орсон бага ангийн 65, дунд ангийн 83, СӨБ-ын 30, нийт 178 багшийг 335 сая төгрөгөөр урамшуулан ажиллав. Нийтдээ индексийн журмын дагуу 2013 онд 228 багшийг 435 сая төгрөгөөр урамшуулсан.
  • Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/904 дугаар захирамжийн дагуу ерөнхий боловсролын дунд сургуулийн дунд ахлах ангийн 106, бага ангийн 124, цэцэрлэгийн 50, нийтдээ 308 багшийг 598 сая төргөгөөр шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулсан.2014 онд нийтдээ 922,5 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан.
  • Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/508 дугаар захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангийн сурагчдын дунд “эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” уралдаан зарлаж, багш шалгарсан 58 багшийг 115,6 сая төгрөгөөр урамшуулсан. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/793 дугаар захирамжийн дагуу ерөнхий боловсролын дунд сургуулийн 360 багшийг 543,2 сая төгрөгөөр урамшуулна.

 

д/д

Он

Шагнагдсан багшийн тоо

Мөнгөн урамшууллын хэмжээ

1

2013

228

435 сая төгрөг

2

2014

308

922.5 сая төгрөг

3

2015

418

658.8 сая төгрөг

Нийт дүн

954

2.1 тэр бум төгрөг

 

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ:

Ц.Цэвэлмаа эрхлэгчтэй Баянзүрх дүүргийн 22 дугаар

Ж.Соронзон захиралтай Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль

Г.Цагаанцоож захиралтай Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулиуд   шалгарсан байна.

Нийслэлийн тэргүүний цэцэрлэгийн шагнал гардуулах

Баянзүрх дүүргийн 115, Сүхбаатар дүүргийн 160, Хан-Уул дүүргийн 71, Баянгол дүүргийн Улаанбаатар төмөр замын “Ирээдүй-185”, Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар цэцэрлэгүүд, Хан-уул дүүргийн “Номин” төрийн бус өмчийн цэцэрлэг нэр дэвшснээс   “Оны тэргүүн”-ний төрийн өмчийн цэцэрлэгээр:

Хан-Уул дүүргийн   71 дүгээр цэцэрлэг

“Оны тэргүүн”-ний төрийн бус өмчийн цэцэрлэгээр:

Баянгол дүүргийн Улаанбаатар төмөр замын “Ирээдүй-185” шалгарлаа.

Нийслэлийн тэргүүний сургуулийн шагнал гардуулах

Багануур дүүргийн Боловсрол цогцолбор, Баянгол дүүргийн 20, Баянзүрх дүүргийн 21, Сүхбаатар дүүргийн 2, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулиуд, Төрийн бус өмчийн Тольт, Үй цай сургуулиуд нэр дэвшснээс   

“Оны тэргүүн”-ний төрийн өмчийн сургуулиар:

Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургууль

“Оны тэргүүн”-ний төрийн бус өмчийн сургуулиар:

Сүхбаатар дүүргийн “ҮЙ ЦАЙ” бүрэн дунд сургууль шалгарлаа.

  • 2014-2015 оны хичээлийн жилд боловсролын салбарт багшийн хөгжил, гадаад харилцаа хамтын ажиллагааг дэмжижбодитой хөрөнгө оруулалт хийсэн “Боловсролд ээлтэй Засаг дарга” шагнал гардуулах
    • “Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 100 хувьд хүргэсэн” амжилтаараа Багануур дүүргийн засаг дарга Б.Бямбадорж
    • “Багшийн хөгжил, сургалтын үйл ажиллагааг дэмжин ажилласан” амжилтаараа Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг
    • “Боловсролын салбарт хөрөнгө оруулалт оруулсан” амжилтаараа Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд
    • “Боловсролын салбарт хөрөнгө оруулалт оруулсан” амжилтаараа Сүхбаатар дүүргийн засаг дарга Д.Бадарсан нар шалгарлаа.
  • Монгол улсын ардын жүжигчин Б.Зангадад хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.
  • Цэцэрлэг, сургуулийн сурагчдын нэгдсэн тоглолтын үйл ажиллагаа боллоо.

гэж Нийслэлийн Боловсролын газрын Захиргаа санхүүгийн хэлтсээс мэдээлж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ