“ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
ОГНОО : 2015/10/07 УНШСАН: 10775

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                БАТЛАВ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН

 ДАРГА                              Ц.ОТГОНБАГАНА

 

 

   “ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ

 

Илтгэлийн сэдэв:  “Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь”

Зорилго:

Оны шилдэг илтгэл шалгаруулах зорилго нь багшийн ур чадварыг дээшлүүлэх, боловсролын шинэчлэлийг дэмжих багшийн хөгжлийн болон сургалтын  практикт тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн, тэргүүн туршлагыг судлах, бусдад түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлж, багшийн судалгаа шинжилгээний ажил хийх ур чадварыг дэмжихэд оршино.

Нэг. Хамрах хүрээ

Нийслэлийн  ЕБС, цэцэрлэгийн багш, удирдах ажилтан  

Хоёр. Хугацаа

Илтгэгчдийн бэлтгэх хугацаа: Тухайн оны илтгэлийн сэдэв зарлагдсан хугацаанаас эхлэн сургуульд  хэлэлцэх шат хүртэл зохион байгуулна.

  • Сургуулийн түвшний шалгаруулалт: жил бүрийн 9-р сараас 10-р сарын 15 хүртэл
  • Дүүргийн түвшний шалгаруулалт: 10-р сарын 15-наас 30-ны хооронд
  • Нийслэлийн шалгаруулалт: 11-р сарын I долоо хоногт

Гурав. Зохион байгуулалт

  • Сургууль цэцэрлэг нь багш нарыг судалгааны ажлын арга зүйд сургах, илтгэлийн агуулга сэдвийг сонгуулах, судалгаа туршилт хийхэд дэмжлэг үзүүлэх, илтгэл бичиж боловсруулахад мэгэжил арга зүйн удирдлагаар хангах, илтгэлээ нийт багш нарт хэлэлцүүлэн сонгон шалгаруулах зэрэг ажлыг зохион байгуулна.
  • Дүүргийн Боловсролын хэлтэс нь багш нарын илтгэл бичих, шалгаруулах ажилд дэмжлэг үзүүлэх, сургуулиас ирэх илтгэлийн тоог тогтоох, ирсэн илтгэлийг комисс гаргаж унших, хэлэлцүүлэх замаар шилдэг илтгэлийг шалгаруулах, шалгарсан илтгэлээ НБГ-т албан бичгийн хамт файлаар болон эхээр нь хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
  • Нийслэлийн Боловсролын газар нь багш нарт илтгэл бичихэд нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, дүүргээс ирэх илтгэлийн тоог тогтоох, шалгарсан илтгэлийг уншиж хэлэлцүүлэх, илтгэлийн файлаар болон эхээр нь авч Боловсролын хүрээлэнд албан бичгийн хамт хүргүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна.
  • Нийслэлийн Боловсролын газар нь шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна.

I шат.  Дараах 5 чиглэлээр ирсэн илтгэлийг салбар хуралдаанд уншуулж эхний шалгарсан 4 илтгэлийг, Удирдлагын салбараас 2 илтгэлийг  II шатад тус тус хэлэлцүүлнэ.

II шат. Салбар хуралдаанаас шалгарсан нийт 18 илтгэлийг уншуулж, хэлэлцэн шалгаруулна. Энэ шатнаас шалгарсан 9 илтгэлийг улсын уралдаанд оролцуулах болно.

Дүүргээс ирүүлэх илтгэлийн тоо

 

Хүмүүнлэгийн ухааны боловсрол /МХУЗ, гадаад хэл, хөгжим, биеийн тамир/

Математик байгалийн ухааны боловсрол /математик, хими, биологи, физик, мэдээлэл зүй/

Нийгэм, техник,технологийн боловсрол/ түүх, нийгэм, иргэний боловсрол, газарзүй, зураг, технологи/

Бага,

Сургуулийн өмнөх боловсрол

Боловсролын удирдлага

сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтан/

 

 

бүгд

БГД

  • 1- 3
  • 1- 3
  • 1- 3
  • 1- 4
  • 1- 2

15 хүртэл

БЗД

  • 1- 3
  • 1- 3
  • 1- 3
  • 1- 4
  • 1- 2

15хүртэл

ХУД

  • 1- 2
  • 1- 2
  • 1- 2
  • 1- 3

1

10 хүртэл

СХД

  • 1- 3
  • 1- 3
  • 1- 3
  • 1- 4
  • 1- 2

15 хүртэл

ЧД

  • 1- 2
  • 1- 2
  • 1- 2
  • 1- 3

1

10 хүртэл

СБД

  • 1- 3
  • 1- 3
  • 1- 3
  • 1- 4
  • 1- 2

15 хүртэл

БНД

3

3

НД

2

2

БХД

1

1

 

16

16

16

22

10

86

 Дөрөв. Эрдэм шинжилгээ, судалгааны илтгэлд тавигдах нийтлэг шаардлага

 4.1    Илтгэлийн сэдэв, илтгэгчийн овог нэр, сургууль, хаяг, харилцах утас, э-мэйл хаягийг тодорхой бичсэн нүүр хуудастай байна.

  4.2   Илтгэл нь дараах бүтэцтэй байна.

§  оршил (судалгааны үндэслэл, хэрэгцээ шаардлага, дэвшүүлж буй асуудал)

§  судалгааны аргазүй

§  судалгааны зорилго, зорилт

§  сорил туршилт гүйцэтгэсэн арга

§  мэдээлэл цуглуулсан арга

§  үндсэн хэсэг (онолын хэсэг болон хийсэн судалгаа, түүний үр дүн)

Судалгааны дүгнэлт (судалгааны үр дүнд тулгуурлаж бичсэн дүгнэлт, түүнд үндэслэсэн санал)

§  хавсралт, ном зүй, эшлэл

  Тав. Илтгэлд үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтүүд:

5.1 Шинэлэг үзэл санаа ба онолын / 10 хүртэл оноо /

§  онолтой уялдуулсан байдал

§  шинэ үзэл санаа, зарчимд тулгуурласан байдал

5.2 Арга зүй, технологийн / 40 хүртэл оноо / 

5.3 Практик хэрэглээний / 30 хүртэл оноо /

5.4 Судалгааны арга зүйн /20 хүртэл оноо/

§  Судалгааны асуудал, таамаглал, нотолгоо, тайлбар үр дүн, дүгнэлт, зөвлөмж хоорондын логик  уялдаа

§  Тоон мэдээллийн боловсруулалт

§  Чанарын шинжилгээ

§  Нийтлэг шаардлагыг хангасан байдал

§  Үг үсэг, найруулгын алдаа

  1. Илтгэлийг шалгаруулах зохион байгуулалтын шаардлага
  • Дүүргээс шалгарсан илтгэлүүдийг цаасаар 12 хүртэл хуудсанд багтаан, мөн электрон хэлбэрээр ирүүлнэ.
  • Электрон хэлбэрээр ирүүлэхдээ слайд байдлаар бус дээрх шаардлагыг хангасан илтгэл байдлаар ирүүлнэ.
  • Дүүргээс шалгарсан илтгэлийг илтгэлийн нэр, илтгэгчийн овог нэр, хаягийг оруулсан дүүргийн боловсролын хэлтсийн албан бичгээр ирүүлнэ.

Зургаа.  Шагнал урамшуулал:

Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд ирсэн илтгэлүүдээс

1-р байр - 1

2-р байр -  2

3-р байр -  3

шагналт байр – 3

тусгай байр -10-ыг  тус тус  шалгаруулна.

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР            

 

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ