“САЙН ҮЙЛСИЙН АЯН”
ОГНОО : 2015/09/10 УНШСАН: 2912

БСШУЯ, НБГ, МСӨБХХБХ” ТББ-ЫН ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ

 

                        “САЙН ҮЙЛСИЙН АЯН” –ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛ

Зорилго

Төрийн болон төрийн бус байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд 2-5 насны хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд оршино.

 

Хамрах хүрээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчдын сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 2-5 насны хүүхэд

Бүрдүүлэхматериал

  1. Эцэг эхийн иргэний үнэмлэх
  2. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  3. Байгууллагын тодорхойлолт
  4. Эцэг эхийн /багшаар ажилладаг хэн нэгний/нийгмийн даатгалын дэвтрийнтухайн хүний талаарх мэдээллийн болон даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсгүүдийн баталгаажсан хуулбар

 

Зохион байгуулалт

Нийслэлийн боловсролын газар

  1. “Сайн үйлсийн аян”-д хамрагдах төрийн өмчийн сургуулиудын багш, ажилчдын хүүхдийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх, зохион байгуулалтын чиглэлийг тодорхойлох
  2. Дүүргүүдийн Боловсролын хэлтэс, “МСӨБХХБХ” ТББ-тай хамтран төрийн бус өмчийн цэцэрлэг, хамрагдах хүүхдийн тоог дүүрэг тус бүрээр нэгтгэн БСШУЯ-д 2015.09.15-ны дотор хүргүүлэх
  3. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хяналт тавих

 

“МСӨБХХБХ”  ТББ

  1. “Сайн үйлсийн аян”-д хамрагдах цэцэрлэгүүдийн талаарх судалгаанд суурилсан мэдээллийг Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтэст 2015.09.04-ний дотор хүргүүлэх
  2. Нийслэлийн төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг “Сайн үйлсийн аян”-д идэвхтэй оролцуулах, мэдээ мэдээллээр хангах

 

Дүүргийн боловсролын хэлтэс

  1. Дүүргийнхээ төрийн өмчийн сургуулиудын багш, ажилчдын сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 2-5 насны хүүхдийн судалгааг нэгтгэн Нийслэлийн боловсролын газар 2015.09.08-ны өдөр ирүүлэх
  2. “Сайн үйлсийн аян”-нд хамрагдах багш ажилчдад мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж зохих мэдээллээр хангах

 

Ерөнхий боловсролын сургуулиуд

  1. Багш, ажилчдын сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 2-5 насны хүүхдийн судалгааг бодитой гарган харьяа дүүргийнхээ Боловсролын хэлтэст 2015.09.07-ны өдөрт багтаан хүргүүлж баталгаажуулах

 

Төрийн бус өмчийн цэцэрлэгүүд

  1. Хүүхдийн оршин суугаа харьяаллыг харгалзахгүйгээр хязгаарлагдмал орон тоондоо багтаан элсэлт бүртгэлийн үйл ажиллагааг бүрдүүлсэн материалыг үндэслэн 2015.09.10-11-ний өдрүүдэд зохион байгуулж 2015.09.14-өөс хүүхдээ хүлээн авах
  2. “Сайн үйлсийн аян”-ы хүрээнд цэцэрлэгтээ хамрагдсан хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол эзэмших бүх хугацааг хариуцах
  3. Багш, ажилчдынхаа хүүхдийн төлбөрийн асуудлыг дотоод журмаараа зохицуулж болох эсэх асуудлыг судалж шийдвэрлэх
  4. Сургалтын байгууллагын хэвийн тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллах

 

Эцэг эх, асран хамгаалагч

  1. Хүүхдээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулахын өмнө шинжилгээнд хамруулах
  2. Хүүхдийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

 Цэцэрлэгүүдийн мэдээллийг      ЭНД         дарж үзнэ үү

                               
Сэтгэгдэл
Шинэ мэдээ