НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ
ОГНОО : 2015/08/31 УНШСАН: 5237

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН

2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ

 

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Зөв Монгол хүүхэд“ үндэсний хөтөлбөр, Боловсрол, Соёл,  Шинжлэх Ухааны Яамнаас дэвшүүлж буй зорилт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын хүрээнд Нийслэлийн Боловсролын газраас  2015-2016 оны хичээлийн жилд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, боловсролын байгууллагын менежмент, чадавхыг сайжруулах,  багш, хүүхэд бүрийг  хөгжүүлэх талаар дараах зорилго, зорилтуудыг дэвшүүлж байна.

Зорилго: Боловсролын  чанар хүртээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулах,  бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

Нэг. Боловсролын салбарт мөрдөж буй хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр:

 

  1. Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан хууль, тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  2. Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

 

Хоёр. Боловсролын  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр:

  1. Сургуулийн өмнөх боловсрол болон суурь боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, эцэг эхийн оролцоог хангах, ээлжит хичээл бүрийн үр дүнг сайжруулахад чиглэсэн олон хувилбартай арга зүй технологийг дэмжих, түгээх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.
  2. Багшийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд “Сайн туршлагын сан”-г бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж түгээн дэлгэрүүлж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.
  3. Боловсролын шинэчлэлийн үзэл баримтлалд үндэслэн багшийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн мэргэжил арга зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.
  4. Удирдлагын мэдээллийн нэгдсэн систем”-ийг сургуулийн өмнөх боловсролд 100 хувь нэвтрүүлж, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж цаас багатай технологид шилжих ажлыг үргэлжлүүлнэ.
  5. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 78.0%, Бага боловсролын хамран сургалтын цэвэр жинг 97.0%, Суурь боловсролын хамран сургалтын цэвэр жинг 96.0%-д тус тус хүргэх, Сургууль завсардалтын индексийг 0,035% хүртэл бууруулна
  6. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагаанд суурилан зохион байгуулж, байгууллага түшиглэсэн дугуйлан, секц, клубын үйл ажиллагааг дэмжинэ.
  7. Сурагчдыг бүтээлчээр ном унших арга барилд сургах, хөгжүүлэхэд гэр бүл, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна.
  8. Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжин, эрүүл, аюулгүй ундны усаар хангах чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлж, сургууль, цэцэрлэгийн орчны эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллана.
  9. Сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавин үнэлгээ өгөх, сонирхлын бүлгүүдийн оролцоог хангахад чиглэсэн сургууль, цэцэрлэгийн удирдах зөвлөлийн эрх хэмжээ, чиг үүргийг бодитой хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.
  10. Багш нарын үйл ажиллагааг индексээр үнэлж, ажлын чанар, үр дүнг сайжруулан урамшуулж ажиллана.
  11. Сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой сонгон шалгаруулж, томилдог байх, удирдах ажилтныг бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох ажлыг зохион байгуулна.
  12. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг байгуулах үүсгэл санаачилгыг дэмжин ажилласнаар цэцэрлэгийн орны тоог 1500, сургуулийн суудлын тоог 500-аас багагүй тоогоор нэмэгдүүлнэ.
  13. Цэцэрлэгийн барилгыг шинээр болон буулгаж барих замаар хүчин чадлыг 1830 ороор нэмэгдүүлнэ.
  14. ЕБС-ийн, түүний дотор бага сургуулийн тоог нэмэгдүүлэн хичээллэх ээлжийн тоог бууруулна.
  15. Сургууль, цэцэрлэгийн төсвийн орлого, зарцуулалтын тайлагнал, мэдээллийн ил тод байдлын тогтолцоог 100 хувь нэвтрүүлнэ.
  16. Сургууль, цэцэрлэгийн орчинд зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллана.
  17. Орон нутгийн төр захиргааны байгууллагуудын болон гадаад, дотоодын хамтын ажиллагааг дэмжин ажиллана.
  18. Хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааны хамрах хүрээ, чанарыг нэмэгдүүлж нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.

 

Гурав. Насан туршийн боловсролын чиглэлээр

  1. Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдэд чиглэсэн сургалтын төрөл чиглэлийг нэмэгдүүлж, дүйцсэн хөтөлбөрийн сургалтад суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  2. Насан туршийн боловсролын төвийн багш нарыг мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулна.

 

Дөрөв. Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр

  1. Тусгай сургуульд ажиллаж буй мэргэжлийн бус багшийн 20-с доошгүй хувийг богино хугацааны сургалтад хамруулан мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана
  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ЕБС, цэцэрлэгт суралцуулах санал санаачилгыг дэмжин суралцах тэгш боломж олгох ажлыг зохион байгуулна

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Шинэ мэдээ