НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД
ОГНОО : 2015/08/17 УНШСАН: 3579

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД

 

2015 онд сэлгэн ажиллах цэцэрлэгийн эрхлэгчид ажил хүлээлцэх дараах зөвлөмжийн дагуу зохих бэлтгэлээ хангана уу. Ажил хүлээлцэх комисс, хуваарийг жич зарлана.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН

ЭРХЛЭГЧИЙН АЖИЛ ХҮЛЭЭЛЦЭХ ЗӨВЛӨМЖ

 

                                                           НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ                                          

 

            1.1 Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажил хүлээлцэхэд тавих ерөхий шаардлага, нөхцөл, эрх үүргийг энэхүү зөвлөмжөөр зохицуулна.

 

1.2  Нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн Боловсролын газрын дарга, дүүргийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар томилогдсон ажил хүлээлцэх комисс энэхүү зөвлөмжийн дагуу ажил хүлээлцэнэ.

 

1.3 Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамжаар томилох, чөлөөлөх болон нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилох, түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх, хавсран ажиллах тохиолдолд энэ зөвлөмжийг мөрдөнө.

 

1.4 Ажил хүлээлцэх комисс нь ажил хүлээлцэхэд байвал зохих баримт бичгийн жагсаалтын дагуу ажил хүлээлцэнэ.

 

ХОЁР. АЖИЛ ХҮЛЭЭЛЦЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС

 

2.1 Энэ зөвлөмжийн 1.3-т заасан үндэслэлээр ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх захирамж, тушаал гарснаас хойш ажлын 3 хоногт  багтаан хүлээлцэнэ.

 

2.2  Шинээр томилогдсон болон  ажлаа хүлээлгэн өгөх ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч өөрөө биечлэн байж ажлаа хүлээлгэж өгнө.

 

2.3 Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдож, чөлөөлөгдөж буй захирал, эрхлэгч нар нийгмийн даатгалын дэвтрийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлийг НЗДТГ-ын хүний нөөцийн мэргэжилтнээр хийлгэнэ.

 

2.4 Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар томилогдож, чөлөөлөгдөж буй захирал, эрхлэгч нар нийгмийн даатгалын дэвтрийн ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлийг НБГ-ын хүний нөөцийн мэргэжилтнээр хийлгэнэ.

 

2.5  Шинээр томилогдож буй захирал, эрхлэгч нар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ нийслэлийн Боловсролын газрын Захиргаа, санхүүгийн хэлтэст өөрийн биеэр ирүүлнэ.

 

2.6 Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдож буй захирал, эрхлэгч нар төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдлийг ажлын 4 хоногт багтаан нийслэлийн Боловсролын газрын Захиргаа, санхүүгийн хэлтэст ирүүлнэ.

 

              ГУРАВ. АЖИЛ ХҮЛЭЭЛЦЭХЭД БАЙВАЛ ЗОХИХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

  1. Тамга
  2. Тухайн онд гаргасан тушаал, бүртгэлийн дэвтэр
  3. Тухайн онд байгууллагаас явсан бичиг, бүртгэлийн дэвтэр
  • 4 Тухайн онд байгууллагад ирсэн бичиг, бүртгэлийн дэвтэр
  • 5 Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ №................, РД................
  • 6 Газар эзэмших эрхийн бичиг №.................
  • 7 Газар эзэмших захирамж
  • 8 Газрын кадастрын зураг эх хувь
  • 9 Сургууль, цэцэрлэгийн барилгын хувийн хэрэг
  • 10 Статистик мэдээ болон багш ажиллагчдын судалгаа
  • 11 Хамран сургах тойрог болон өмнө хамрагдсан хүүхдийн бүртгэл
  • 12 Нийгмийн даатгал, Татвар, эрчим хүч, зэрэг байгууллагуудтай байгуулсан гэрээ
  • 13 Шуурхайн үүрэг даалгаврын биелэлт
  • 14 Сар, улирал, жилийн ажлын төлөвлөгөө
  • 15 Сар, улирал болон жилийн ажлын тайлан
  • 16 Дээд газрын тогтоол шийдвэр, мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилт, дэд хөтөлбөрийн биелэлт-хавтаст
  • 17 Байгууллагын дотоод журам
  • 18 Гамшигийн төлөвлөгөө
  • 19 Байгууллагын тухайн оны батлагдсан төсөв /хувилж хавсаргах/
  • 20 Сар улирлын төсвийн гүйцэтгэлийн мэдээ /сүүлийн сарыг хувилж хавсаргах/
  • 21 Тушаал, албан бичгийн бланк
  • 22 Ашиглаж буй эд хөрөнгийн бүртгэл, жагсаалтаар /хувилж хавсаргах/
  • 23 Захирал, эрхлэгчийн тушаалаар баталсан төлөвлөгөө
  • 24 Багш ажилчдын хувийн хэрэг, нийгмийн даатгал болон хөдөлмөрийн дэвтэр /хариуцуулсан ажилтантай бол хүлээлцэх шаардлагагүй/
  • 25 Тухайн эрхэлж буй чиг үүргийн хүрээнд ажил төрлийн холбогдолтой гэрээ, заавар, хууль, дүрэм журам
  • 26 Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээний эх хувь
  • 27 Компьютер дээр хийсэн ажлын холбогдолтой бичиг хэрэг, тооцоо судалгаа, байгууллагын зургын файл
  • 28 Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хийгдсэн хяналт шалгалт, дүгнэлт, илэрсэн зөрчил дутагдал түүнийг барагдуулсан байдалын талаар мэдээлэх, баримтжуулсан материал
  • 29 Албан өрөө, бичгийн ширээ, сейфний түлхүүр
  • 30 Бусад зүйл

 

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Шинэ мэдээ