Улсын үзлэгт хамрагдах тухай
ОГНОО : 2015/08/12 УНШСАН: 2644

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН БУС

                                                                                ӨМЧИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ,

                                                                                                 ЭРХЛЭГЧ НАРТ

                                                                                                                                                                                                                    

                                             

Улсын үзлэгт хамрагдах тухай

 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 195 дугаар тогтоол, Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/509 дүгээр захирамжаар  архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны А/59 дүгээр Салбар комисс байгуулах тухай тушаалаар улсын үзлэгийг явуулах комисс, 8 дэд комиссын бүрэлдэхүүн, боловсролын салбарын  452 байгууллагын нэрс,  хамрагдах байгууллагын хуваарь тус тус батлагдсан.

Боловсролын салбар комисс улсын үзлэгт бэлтгэх зорилгоор  байгууллагуудын комисс томилсон тушаал, бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлуулах,  улсын үзлэгт бэлтгэх зөвлөмж гаргах, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах,  зэрэг зохион байгуулалтуудыг хийн ажиллаж байна. Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн  байгууллага тус бүр комисс баталсан тушаал, бэлтгэл ажлын төлөвлөгөөг Дүүргийн Боловсролын хэлтэст яаралтай ирүүлнэ үү.

Улсын үзлэгийг архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологи, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт зэрэг 4 чиглэлээр шалгах шалгуур үзүүлэлтийн программын дагуу урьдчилсан үнэлгээг 2015 оны 08 дугаар сарын 20-ны дотор  байгууллага тус бүр өөрийн үнэлгээг хийж дуусгасан байхыг анхааруулж байна.

Программын хандах эрхийг нийслэлийн Архивын газрын Мэдээлэл технологийн тасгийн мэргэжилтэн Ж.Түвшинтүшигтэй холбогдож авна уу. 70100144, 99936034  утсаар лавлаж болно.

Улсын үзлэгтэй холбогдох мэдээллийг Нийслэлийн Архивын газар /www.archive.ub.gov.mn/ Нийслэлийн Боловсролын газрын /www.edub.edu.mn/ цахим хуудас, Gerbul-Khuukhed.miniih.com блогоос тодруулж авна уу. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, Байгууллагын архивын ажлын үндсэн зааварын холбогдох баримтуудыг бүрдүүлэхад шаардлагатай хавсралтуудыг татаж авч ашиглана  уу.

Улсын үзлэгт хамрагдахгүй байгаа, бэлтгэл ажлын мэдээ тайланг цаг хугацаанд нь ирүүлээгүй, урьдчилсан үзлэгт хамрагдаагүй төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудад хариуцлага тооцохыг үүгээр мэдэгдэж байна.

Хувийг: Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарт



ДАРГА                                 Ц.ОТГОНБАГАНА

Сэтгэгдэл
Шинэ мэдээ