БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМЭЭРЭЭ МОНГОЛ УЛС ТӨВ АЗИД ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
ОГНОО : 2015/07/31 УНШСАН: 2768

2015 оны 7  сарын  7-9 өдрүүдэд Киргиз улсын Бишкек хотноо  Юнескогийн Төв Азийн "Мэдээлэл харилцааны технологийн бодлогыг Боловсролын практикт нэвтрүүлэх нь"  симпозиумд БСШУЯ-ны төлөөлөгчид оролцож, Боловсролын салбарын мэдээллийн систем, сургуулийн холболт, сургалтын цахим хэрэглэгдэхүүн, ухаалаг анги зэрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн. 

Монгол улсын боловсролын салбарт хэрэгжүүлсэн мэдээллийн технологийн төслүүдээс гарсан үр дүн, ялангуяа сүүлийн 3 жилд гарсан эрс шинэчлэлтийн талаар  Юнескогийн гишүүн орнууд өндрөөр үнэлж, үйл ажиллагааг тэргүүн туршлагаас нь суралцах, ижил төрлийн төслийг хэрэгжүүлэх  цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Удирдлага мэдээллийн системийг боловсролд нэвтрүүлж хэрэгжүүлэх талаар Монгол улс төв азид тэргүүлж эхэллээ. Ялангуяа Киргизийн БОловсрол, шинжлэх ухааны яам хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. 


Эх сурвалж:
http://www.meds.gov.mn/post150722

Сэтгэгдэл
Шинэ мэдээ