ОГНОО : 2015/06/22 УНШСАН: 2465
Багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах тухай
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад багшаар ажиллах эрх олгох шалгалтыг 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
Шалгалтын бүртгэл 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрүүдэд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн цахим хуудас www.itpd.mn хаягаар онлайнаар явагдана.
Шалгалтад дараах иргэд хамрагдана. Үүнд:
- Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэд
- 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилд орсон боловч багшаар ажиллах эрх олгох шалгалтад тэнцээгүй
- Гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан иргэд хамрагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар авна уу. 77100069, 77100056, 70140056