Нийслэлийн шилдэг төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ёслол
ОГНОО : 2015/06/16 УНШСАН: 1948

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН “ШИЛДЭГ ТӨГСӨГЧ 2015 ” БОЛОВСРОЛЫН БИЧИГ БАРИМТ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ТӨРИЙН ОРДОНД БОЛЛОО

 

2015 оны 6 дугаар сар 16

 

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн  “Эрдмийн баяр”-ыг хот дүүргийнхээ түүх соёлыг сурталчлан, тэдний авьяас сонирхлыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ, багш эцэг эх, хамт олон, найз нөхөд, залгамж үедээ  тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор тайлант өдөрлөг , гэрчилгээ гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болгон тэмдэглэж  байгаатай холбогдуулан анги хамт олон бусдыгаа манлайлан суралцаж төгссөн шилдэг төгсөгчдийг шагнах урамшуулах, тэргүүний  сурагчдыг алдаршуулах зорилгоор “Шилдэг төгсөгч 2015” боловсролын бичиг баримт гардуулах ёслолыг арга  төрийн ордны ёслолын танхимд зохион байгууллаа

Энэ хичээлийн жилд анхны 12-р ангийг  5983 суралцагч төгсч байна 12-р ангийн ангийн анхны анги төгсөж байгаагаараа онцлог байна.

Нийслэлийн 12-р ангиа амжилттай төгссөн шилдэг 608 төгсөгчид нийслэлийн удирдлагууд ирж баяр хүргэн шилдэг төгсөгчдийн боловсролын үнэмлэх , батламж, туузыг гардуулан өглөө.

Оролцсон зочид:

  1. НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц. Энхцэнгэл
  2. НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын барилга санхүү хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С. Очирбат
  3. НИТХ-ын төлөөлөгч Ц. Баатархүү
  4. НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа
  5. НИТХ-ын төлөөлөгч Л. Наранбаатар
  6. НИТХ-ын төлөөлөгч Д. Авирмэд
  7. НИТХ-ын төлөөлөгч Ц. Одонтунгалаг
  8. НИТХ-ын төлөөлөгч Ш. Одгэрэл
  9. НИТХ-ын төлөөлөгч Т Гантөмөр
  10. Нийслэлийн боловсролын газрын дарга Ц. Отгонбагана
  11. Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар
  12. Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р. Түвшинбат
  13. НБГ-ын захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Ц. Мягмар
  14. НБГ-ын сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц. Жаргалантуул
  15. НБГ-ын хяналт шинжилгээний үнэлгээний хэлтсийн дарга Х.Чинтогтох
  16. Улаанбаатар хотын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү. Хосбаяр
  17. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Пүрэвийн Эрдэнэцэцэг болон нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд, дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга мэргэжилтнүүд хүрэлцэн ирж гардуулж өгсөн байна.

Зохион байгуулагч:

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ